УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Намын даргаасаа зэмлэл хүртсэн хоёр нэгнээсээ уучлал гуйжээ

Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарын нэгнээ намнах гэсэн хэрүүл тэмцэл ёс зүйн хэм хэмжээнээс хальж, сошиалд хэтийдэх болсоор удаж байгаа билээ.

Тэдний маргаан, муудалцаан сошиал орчинд хөвч, тролл баг, амраглалын сэдвээр хүртэл тэмцлээ хурцдаад байв.

Улмаар намын дарга Л.Оюун-Эрдэнэ тэднийг дуудаж, зэмлэснээр саяхнаас энэ бүхэн намжсан гэх.

Тэгвэл тэд нэгнээсээ уучлал гуйсан тухай мэдээлэл өнөөдөр хөвөрч байна. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан "Хотын дарга надаас болон манай гэр бүлээс уучлал гуйсан" хэмээн хэвлэлд ярив. Хотын мээр Д.Сумъяабазар "Шадар сайд С.Амарсайхантай Засгийн газрын хурлын үеэр үзэл бодлын зөрүүгээс болж муудалцсан асуудал бий. Хатуу үг хэлсэндээ уучлал гуйя" хэмээсэн байна.

Мань хоёрын маргаан юунаас эхтэй талаар Д.Сумъяабазар ч ярьсан байдаг. Саяхан хэвлэл ам нээхдээ "С.Амарсайханы хувийн шуналаас үүдэлтэй" гэх утгыг илэрхийлсэн байх юм. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд хувийн асуудлаа чихэж оруулж ирэх, ашиг хонжоо харах асуудал маш их гарч байгаа" хэмээсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Самарсайхны үнэнийг хэлсэн байхоо үнэнээ уйчлалт гуйхгүй хүншүү

Зочин
Зочин

Бирд Амарсайхан

Зочин
Зочин

Чавганцын ховоо ярихаа больсон нь дээрдээ

Zochin
Zochin

Тос дотроосоо өтнөө гэж. Ингэж байж л ман-ы хулгайг илчлүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Хэтийдсэн шуналтай нь ч үнэн шүү!!!

Май
Май

Энэ 2 хоёулаа шуналын бирд

Холбоотой мэдээ

Back to top button