Улс төрийн мэдээ

Хуулийг "машиндах" цаг эхэллээ

Жилийн өмнө МАН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барина, эсвэл шинээр бичнэ гэдгээ зарлаад байлаа.

Мэдээж ҮХНӨ хийх шалтгаан нь, нэгт сонгуулийн тогтолцоо, хоёрт улс төрийн намуудын ил тод, "шинэ" байдал, гуравт парламентын гишүүдийн тоог нэмэх, дөрөвт Нийслэлийн статусыг баталгаажуулах байлаа. Үүнээс гадна Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зэрэг реформын шинжтэй том зорилгууд агуулж байсан ч хүрч чадаагүй.

Нэг хэсэг дүлэгнэж, Н.Энхбаяр нараас бичиж ирүүлсэн шинэ Үндсэн хуулийг "Бид бичүүлээгүй, дураар авирлаж байгаа нь тэр" гэлцсээр МАН ер ҮХНӨ хийлгүйгээр, Сонгуулийн тухай хуулиа л өөрчлөхөд тогтсон дүр зураг үүссэн нь саяхан.

Тэгвэл одоо хуулийг "машиндах" цаг иржээ.

Сонгуулийн тухай хуулийг холимог тогтолцоогоор хийх нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьснаар өнгөрсөн долоо хоногоос хэлэлцсэн. Хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлээд байна.

Араас нь, бямба гарагийн өглөө Засгийн газраас ҮХНӨ-ийн төслөө нээлттэй тавьж, олон нийтээс санал авч эхэллээ.

Харин улс төрийн намуудын тухай хуулийг Ерөнхийлөгчийн зүгээс дөрөвдүгээр сарын 14-нд өргөн бариад байгаа бөгөөд энэ лхагва гарагт холбогдох байнгын хороодоор хэлэлцэх чигтэй байна.

Өөрөөр хэлбэл, хаврын чуулган хаахаас өмнө ҮХНӨ ч хийх, сонгуулийн тогтолцоогоо ч өөрчлөх, улс төрийн намуудын статусаа ч өөрчлөх, улмаар ээлжит бус сонгууль явуулах үндсэн нөхцөлүүдийг бүрдүүлэхээр зэхжээ.

Төрийн гурван өндөрлөг нэг намын суурьтай, Засгийн газар нь УИХ-аа "баздаг" болсон өнөө цагт тэдний нэг эхлүүлсэн ажил "ногоон гэрэл"-ээр шуурдаг жамтай. Энэ богино хугацаанд нь амжиж, өргөн бариад буй хуулийн төслүүдийнх нь агуулгыг ойлгож, хяналт тавих нь л иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг гэдгийг санууштай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг ард түмэн массаараа дэмж хгүй бгаа шүү

Зочин
Зочин

Төрийн ордон жинхэнэ утгаараа хулгайч луйварчидын үүр болох юм байна даа

Зочин
Зочин

МАН ын баг зүүсэн хулгайчууд өөрийн эрх ашигаа бодно уу гэхээс улс орон ард иргэд бол хамаагүй

Иргэн
Иргэн

Харин ҮХНӨ ОЛНЫ АНХААРАЛЫН ТӨВД бгаа. Олон нийт эсрэг саналтай бгаа .Сонгуулийн жагсаалтын ард хэн байхыг хүртэл мэдэж бн. ЖНЬ: АН - аас ЭБЭ , БАТУЛГА , БАТҮҮЛ , БАЯРЦОГТ , САЙХАНБИЛЭГ , ХУРЦ ... МАН - аас СҮ , болон ОДОО хэрэгт орооцолдоод бгаа нөхөд гээд хүсэхгүй зөвшөөрөгдөөгүй хүмүүс ХУЛГАЙГААР ороод ирнэ. ЦООРХОЙ нүх гаргахгүй бол зөвшөөрөгдөөгүй. Тоог нэмж жагсаалт хййх гэж бн.

Холбоотой мэдээ

Back to top button