Улс төрийн мэдээ

"Шүүр" ажиллагааны явц: Зөрчилтэй 4220 албан тушаалтан байгаагийн 187-г нь л чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.19/ боллоо.

Хуралдааны дараа Засгийн газрын гишүүд олон нийтэд хандан мэдээлэл өглөө.

Энэ үеэр долоо хоног бүрийн лхагва гарагт "Шүүр" ажиллагааны явцын талаар мэдээлнэ гэсний дагуу, шинэчлэгдсэн мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өглөө.

Тэрбээр "Нийт 3000 гаруй байгууллагаас мэдээлэл ирэхээр байгаа. Одоогоор үүнээс 3340 нь мэдээллээ ирүүлсэн. 44.8 хувь нь гэсэн үг.

183 байгууллага огт зөрчилгүй гэж мэдээлэл ирүүлж.

Энэ хүрээнд, нийт ямар нэг зөрчилтэй нийт 4220 албан тушаалтан байна. Тэдний 187-г нь чөлөөлж, 27-д нь сахилгын арга хэмжээ авч, 172-ын зөрчлийг арилгуулсан байна. Үлдсэн 3834 албан тушаалтны асуудлыг хэрхэж буй тухайгаа ЗГХЭГ-т мэдээлээгүй байна. Цаг хугацаандаа ирүүлэх ёстой" гэлээ.

Үүний дээр нэмээд "Хэн нэгнийг ажилгүй, төрөлгүй болгох гэдэг "Шүүр" ажиллагааны зорилго биш. Төрийн албанд хууль хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг илрүүлж буй үйл явдал юм шүү. Эдгээр мэдээллийг авч дуусаад, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулна. Энэ хүрээнд илэрч буй зөрчлийн хүрээнд хариуцлага тооцох ажил хийгдэнэ" гэсэн юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

том том хар чулуунууд шүүрэнд нь шүүрдэгдэхгүй байна гэсээн.Нямбаатар таван "Ш" үсэг холбох гэж элгийг авах юмаа.хэ хэ

Зочин
Зочин

Шүүр ажиллагааны чинь хүрээнд зүгээр ажлаа хийж байсан төрийн албан хаагч ажлаасаа халагдаж, хууль бусаар томилогдсон, төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүс тэдний оронд үлдэж байна шүү, ингэж худлаа арга хэмжээ авч үнэнч шудрага ажиллаж байгаа юм шиг дүр эсгэхээ болимоор юм, үнэхээр зөв ажиллая гэж байвал асуудал, тохиолдол болгоныг нэгбүрчлэн судалж шийдвэрээ гаргах хэрэгтэй дээ

Зочин
Зочин

Амарбаясгалан төрийн албыг самарч байгаа даа. Одоо тйм дарамттай цалин багатай ажлыг хэн хийхиийн бэ

Зочин
Зочин

Энэ ч жүжиг болоод өнгөрөх биз. Өөрсдийн тавиул суганы үснүүдээ шүүрдэж чадлаа юу

Зочин
Зочин

Том жараахайнууд нь зүв зүгээр үлдээд жирийн доодчууд л шүүрдүүлж байгаа гэсэн дээ.

Зочин
Зочин

Энэ хотын мээр Сумьяабазар гэх тэнэг бөхчин этгээд шүүр ажиллагааг хэрэгжүүлэхгүй харин ч 5 ш ажиллагааны эсрэг яваад байна. Тухайлбал Сайханбаяр гэх ямарч сургууль төгсөөгүй хуурамч дипломтой нөхрийг нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар томилсон байна. Мөн Бат үүл гэх салга цагаан толгойтын нийслэлийн 100 хувийн өмчтэй гэрлэх ёслолын ордон түмэн эх чуулга нийслэлийн соёлын төв өргөө гэх мэт байгууллагуудыг хувийн компанид шилжүүлэн тухайн хувийн компанийн удирдлагуудыг сар бүр 70 сая төгрөгөөр цалинжуулж байна. Уг нь буруу шийдвэрийг Сусьяабазар хүчингүй болгох ёстой боловч хүчингүй болгохгүй үргэлжлүүлсээр байна.

Зочин
Зочин

Амарбаясгалан шүүр ажиллагааг хэрэгжүүлэхгүй байгаа наад Сумьяабазартаа хариуцлага тооцоочээ.

Зочин
Зочин

Gadaadad elchin saidiin yam gagui gesen turiin umchit baigullagiin tuluulugchuin gazar (miat) zeregt ah dyy hamaatan goltsuu amraguud mash ih bna ,, shyyrdeechee

Зочин
Зочин

Зөв шүү тэтгэвэр аваад давхар төсвөөс цалин авч байгаа шимэгч нарыг яаралтай зайлуул

Зочин
Зочин

Төрийн албанд одоо хэн ажиллахав дээ. Цалин бага шантааж ихтэй,

Зочин
Зочин

Сайн шүүрдээрэй

Zochin
Zochin

187 чөлөөлсөн гэнээ өөрсдийнхөө улсуудыг ч чөлөөлөөл ямар шүүр ажиллагаа байхад дээ

Холбоотой мэдээ

Back to top button