УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"АН бүтэн боллоо"

Өнөөдөр /2023.04.20/ улс төрийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн мэндэлсэн түүхэн өдөр С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

С.Эрдэнэ: Ганц намын хэт дарангуйлал, давралыг сөрөх цорын ганц хүчин нь АН. Тэр ч утгаараа АН-ын удирдлагын түвшин дэх үл ойлголцлыг арилгаж байна. Хуулийн хүрээнд цаашид нэгдмэл болж ажиллах шаардлага бидэнд үүссэн. Шинэ дарга Л.Гантөмөр ажлаа хүлээж аваад удаагүй байна. Энэ үйл явцыг би 100 хувь дэмжиж байна" гэлээ.

Л.Гантөмөр: Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй зүйл нь эв нэгдэл. Ханиад хүрээд би өнөөдөр масктай ирлээ. АН-ынхны үл ойлголцлыг бий болгосон хамгийн том нөлөөлөл корона байсан. Үүнийг сануулах гэж байгаа юм. АН дуртайдаа хэрэлдэж, зодолдоогүй. Хүмүүс уулзаж, ойлголцох боломж нь "ковид-19"-ийн цар тахлаас болсон. Бүх хурал, уулзалт онлайн болсон. Бид төдийгүй монголчууд эв эеийг хичээж явах зайлшгүй шаардлагатай. С.Зориг агсны мэндэлсэн өдөр тамга шилжин ирж байна. АН бүтэн боллоо. АН хүн хөөдөггүй, урьдаг. Гүүр нь болсон улстөрийн хүчин болно гэдгээ илэрхийлж байна" хэмээлээ.

Тэд ийн үг хэлж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа С.Эрдэнэ АН-ын дарга Л.Гантөмөрт албан ёсны тамгаа гардуулан өглөө. Тэрбээр энэ үеэр "Хоосон хайрцаг өглөө, хуурамч тамга өглөө" гэж янз бүрийн хов ярьдаг. Хууль ёсны тамгыг гардуулан өгч байна. Хуурамч биш шүү" хэмээн хошигнож, тамгыг хайрцагнаас нь гаргаж өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Лебаралууд дэлхий даяар сөнөж эхэлсэн

Зочин
Зочин

Эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллаарай. Юун ч удаан маргалддаг юм. Амралтгүй ажилла.

Зочин
Зочин

За сайн байна. Тэгвэл одоо хүчээ нэгтгээд маш хүчтэй сөрөг хүчин гэдгээ үзүүлээд 2024 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад гялалзаад гараад ир. МАН төр барих хугацаанд иргэдэд газар өмчлүүлсэнгүй. Мөн засаг дарга Сумьяабазар иргэдийн хөрөнгө болсон машины гаражийг төсвийн хөрөнгөөр хайр найргүй нурааж олон түмнийг хохироохоос өөр ажил хийсэнгүй. Та нар минь олонх болоод МАН-ын алдааг засахыг хүсье.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сонгуулийн дараа алалцаад эхэлчихдэг шүү дээ наадуул чинь худлаа. хэрэггүй

Bold
Bold

bayar huregyaa

Зочин
Зочин

Тэнэгүүд

Зочин
Зочин

Хөөгдөхөө мэдээд лалар царай

Эрдэнэ
Эрдэнэ

Болж дээ

Зочин
Зочин

mongold huvaaj ideh yum uldeegui de novshnuudaa

зочин
зочин

алиа шаарнууд шүү, тэ

Анх
Анх

Яая даа байз энэ малнуудыг

Холбоотой мэдээ

Back to top button