УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нударга зөрүүлэгчид

Энэ оны нэгдүгээр сарын 05-нд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд маргаж, улмаар нударга зөрүүлсэн билээ.

Маргааны улмаас Хууль зүйн сайд Х.Нямбаатар цагдаа дуудаж, тусгай хамгаалалтынхан Төрийн ордны хоёр давхрын баруун хэсгийг хамгаалалтад авч байсан удаатай.

Бүлгийн даргын суудлаас улбаатай тэдний эл маргаан одоо ч цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэвээр аж.

Д.Ганбат О.Цогтгэрэлд зодуулсан, О.Цогтгэрэл Д.Ганбатад гүтгүүлсэн гэх гомдолтой байгаа гэх мэдээлэл байна.

Тодруулбал, маргааны үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл Д.Ганбат гишүүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэгдэж буй. Мөн Д.Ганбат гишүүн бүлгийн дарга О.Цогтгэрэлийгээ "Олимпын аварга хүнийг Улсын начинтай маргалдуулах, орон байрыг нь бэлдсэн муухай зүйлийг О.Цогтгэрэл гэгч хүн бий болгож байсан" хэмээсэн нь гүтгэлэгийн шинж чанартай хэмээн шалгагдаж буй гэх.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрчүүдийн асуудал.Бүү хов зөө..Урнаа хөөрхөн өө

Зочин
Зочин

Ортой

Эрднээ
Эрднээ

Үнэлгээндээ "новшийн юм" гэсэн үнэлгээ нэмчих. Би бол ёстой хөгийн юмнууд гэж хэлнэ

Зочин
Зочин

Taarsan 2 turiin ordon iim hog nobshnuudaa tseberel huul yabuul har tamga dar turiin bosgo undur bai dorligjob geed erdenetiig hulgai gaa teso gej ugaaj baigaa

Холбоотой мэдээ

Back to top button