УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Т.Бадамжунайг дахин нэг сар хорих шийдвэрийг шүүх уржигдар гаргажээ

Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа улсын хилээр гарч явсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн сарын 5-ны өдөр /2023.04.05/ Филиппин улсаас монголд авчирч, цагдан хорьсон билээ.
Түүнийг цагдан хорьсон хугацаа энэ сарын 7-ны өдөр дуусах учир байв.
Тэгвэл уржигдар /2023.05.02/ прокурорын байгууллагаас Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хэлэлцээд дахин нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. Т.Бадамжунайг:
- 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
- 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/,
- 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголын сайхан шударга нийгмийг бузарласан Бадамжунай тэргүүтэй бүлэглэлийн бүх этгээдүүдийг шүүж хөрөнгийг хурааж ирээдүйн монгол орны шударга нийгмийн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ явцыг маш шуурхай хурдацтай хийх хэрэгтэй.Эд нар тансаг амьдарч насаа өнгөрөөлөө одоо болно.Одоо үр хүүхдээ зовоолгүй шиг бузар буруу гарын хөрөнгөө хураалга.Бусдад боломж олго.Шүүх засаглал шударга шуурхай ажиллах үлдээд б.на.Бүх гэмт хэрэгтэн тодорхой б.на.АЖИЛЛААЧ.
Миний ах Баги арай л их чаацан шүү наадах өвгөнөө надад өгчихөө би туслах малчнаараа авьяа
НААДХАА ЗОМБИ БОЛГООД ӨГ ХӨРӨНГИЙГ НЬ ХУУ ХУРАА
100-ААД БАЙРТАЙ НОВШ ДОО
ЖУ чир чир чир
Оюукийн ЗГ ждү, ХБ, нүүрсний хулгай, хээл хахуультай тэмцэх гэсэн чинь УИХ-ын гишүүд, шүүх, прокурор нь хулгайч нарынхаа талд орчоод хэцүү л байх шиг бна !
Миеэ, Женко хоёрыг баривчлахгүйгээр амжилтанд хү рэхгүй л дээ ! Энэ 2 хулгайчийг л мөрдөнд хийхэд л бусад муусайнууд нь өөрснөө ирээд л өчгөа өгнө!