Нийгэм мэдээ
14-15 настай хөвгүүд Toyota Corolla машин хулгайлаад баригджээ

Насанд хүрээгүй хөвгүүд зогсоолд байсан тээврийн хэрэгслийг хулгайлж мөн бусдын автомашинаас эд зүйлсийг авчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, "Зогсоолоос Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага тус тус бүртгэжээ.
Шалгахад "Ц"-ын эзэмшлийн "Toyota Prius" маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж, иргэн "М"-ийн эзэмшлийн "Toyota Corolla" маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан болохыг тогтоожээ.
Улмаар хэргийг 14-15 насны эрэгтэй Н, Ш нар үйлдсэнийг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙНХҮҮ ШОРОН ЗАЛУУЖИЖ ЭГНЭЭГЭЭ ЗАЛУУ ХУЛГАЙЧ НАРААР БЭХЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ ЯАГААД ЭНЭ ХУЛГАЙЧ НАР ИХСЭЭД БАЙНАА БЫСДА ГЭЖ ЭНЭ ГӨЛӨГНҮҮД ОДОО ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ГАРГААД ЖИНХЭНЭ ЛАЛАРТАА ЭРГЭЧИХЭЭД БАЙЖ БАЙГААШТ.ЭХИЙХЭЭ МӨӨМНӨӨС САЛААГҮЙ БООВНЫХ НЬ АТИРАА ГАРААГҮЙ НУСАН ТАГНУУД ИЙНХҮҮ ДАМРААРАА ЭРГЭЖЭЭ