ДЭЛХИЙ
400 жилийн ял сонсох эрсдэлтэй Д.Трампыг шүүх хурал эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп мягмар гарагт (2023.06.13) болсон шүүх хурал дээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна. Түүнийг АНУ-ын Хууль зүйн яам үндэсний аюулгүй байдалд хамаатай бичиг баримтуудыг хууль бусаар хадгалж, албаны хүмүүст худал ярьсан гэж буруутгаж байгаа юм.
Трамптай хамт түүний туслах Уолт Найта хүрэлцэн ирж шүүх хуралд оролцжээ. Трамптай хамтран нууц бичиг баримтуудыг Цагаан ордноос зөөсөн гэж прокурорууд Найтад хэрэг үүсгэсэн билээ. Шүүх хурал дууссаны дараа шүүгч Жонатан Гудман тэдэнд ямар нэгэн нөхцөл, хориг тавилгүйгээр танхимаас гарахыг зөвшөөрч, батлан даалтын мөнгө шаардаагүй аж.
Шүүх танхимын гадна Трампын дэмжигч нар олноороо цугларсан байжээ. Хурал болсон Майами хотоос явахдаа Трамп өөрийн сошиал хуудас дээр “Манай орны хувьд эмгэнэлт өдөр тохиож байхад намайг дулаанаар угтаж авсанд баярлалаа” гэж бичжээ. Мэргэжилтнүүд тус хэргийн шүүх хурал ойролцоогоор нэг жилийн турш явагдана гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУУЛИА ХАТУУ МӨРДДӨГ ОРОНД БОЛ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ИЙМ ОЛОН ЖИЛИЙН ЯЛД УНАХ БАЙХ ДАА, ҮЙЛДСЭН ГЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГИЙГ НЬ ХӨӨЖ ТООЛООД БАРДАГГҮЙ ГЭДЭГШТЭЭ.
Манай улныхан сэтгэгдэл бичжиж
Usa bol hudsl huurnag avilga tur zasag ni zubhun 1%daa l uilchilne busadiug buudaj ilburch uhniu ogt toohgui mongol udahgui amerikiin za.aar orno