УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Доржханд ба АН-ынхан эсрэг санал өгсөн ч төсвийн тодотгол эцэслэн батлагдлаа

Өнөөдрийн /2023.06.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /-ийг баталлаа.

Хууль батлахын өмнө УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Төсвийн тодотголоо бид эцэслэн батлах гэж байна. Бүх гишүүд идэвхтэй оролцохыг хүсье. Энэ удаагийн төсвийн тодотгол их чухал ач холбогдолтой. Төсвийн орлого их хэмжээгээр давж биелсэн. Өнгөрөгч нэгдүгээр сараас хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож эхэлсэнд Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир нарын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хүүхэд бүрд ялгаваргүйгээр олгох болж байна. Одоо тохиръё. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Эх орноосоо хүртэж байгаа хишиг юмаа. Өөрөөр хэлбэл ирээдүй өв сангаас хүртэж байгаа хишиг. Тийм учраар ҮХӨ оруулахдаа одоо ба ирээдүйд тэгш хүртээмжтэй олгох зарчим баримтална гэсэн байдаг.

Биржийн тухай хууль батлагдсанаар нүүрсний борлуулалт нэмэгдэж ил тод байдал сайжирсан.Далд орлогууд илэрсэн. Ж.Бат-Эрдэнэ гишүүн ахалж ажилласан. Улсын төсөв нэмэгдэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан гэж онцлон хэлмээр байна. Газрын доорх баялгаа нийт иргэддээ хүртээж байх шаардлагатай. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр биш "Баялагийн татвар" гэж нэрлэж байя. Энэ татвараа нэмэгдүүлээд ард түмэнд өгөөжтэй байлгах Үндсэн хуулийн зарчмаа хэрэгжүүлье. Ингэхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа батлах шаардлагатай. Баялгийн хараал биш ерөөл болгохын тулд хуулиа баталж, гадаад дотоодын шилдэг менежментийн удирдагчдаар удирдуулъя.

Энэ асуудал 2019 оны ҮНХӨ хийж байхад л хөндөгдөж байсан. Одоо хүртэл хэлэлцээгүй байна. Тиймээс Сангийн яам энэ хуулиа яаравчилъя" хэмээлээ.

Ингээд санал хураалт явуулахад 49 гишүүнээс 43 нь дэмжиж 87.8 хувийн саналаар эцэслэн батлав. Харин Ж.Батсуурь, Б.Бейсен, Д.Ганбат, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын гишүүд татгалзсан санал өгсөн юм.

Үүний дараа мөн дагалдах, эрүүл мэнд нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Доржханд МАН ын хүн ш дээ, Хүүхдээ гадаадад явуулсан авилга

Зочин
Зочин

Удирдлагатай сөрөг тал хамгын аюултай,доржханд

Холбоотой мэдээ

Back to top button