УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улс төрийн намын тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ хаврын чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улстөрийн намын тухай батлах хүлээлттэй байгаа. Улстөрийн намуудын дансыг шилэн болгохоос эхлээд олон чухал өөрчлөлтүүд багтсан. Тэгвэл эл хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тодотголоо.

Тэрбээр, "Үндсэн хуулийн өөрчлөлтөө бид хийсэн. Гэхдээ органик, процессын хуульд зөв суулгаж, үзэл санааг нь бодитой хэрэгжүүлэх улстөрийн хүсэл эрмэлзэлтэй байж хэрэгжинэ.

Эрх барьж нам сонгууль бүрийн өмнө өөрийн намд ашигтай байдлаар Сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн. Өнгөрсөн найман жилийн практик. Сүүлдээ зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй гэдэг жишиг тогтоосон. Сонгогчдын боловсролыг төлөвшүүлэхэд ч улс төрийн намуудын төлөвшлийг хангахад ч гэсэн тогтворгүй байдлыг бий болгож, гацааж саармагжуулж ирсэн. 

Монгол Улсыг хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, хагаралтай байлгахыг хүсдэг олон эрх ашгууд бий. Үүнд авталгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө улс төрийн намууд нэгдмэл санал зорилготойгоор баталсан. 

Гадаад дотоод бодлого дээрээ нэгдмэл байх шаардлагатай. Хамгийн их шүүмжлүүлж буй хүн бол хамгийн сайн ажиллаж байгаа хүн.

Улстөрийн намын тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэж ардчилсан зарчимдаа нийцүүлэн батлах ёстой. Хэчнээн сайн сонгуулийн хууль батлаад ч эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн улстөрийн намууд эрүүл саруул, мөнгө санхүүжилтээс ангид, ард түмний төлөөллийн байгууллага байж чадвал төрийн тогтолцоо улам эрүүлжинэ" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button