Танхимаасаа хальж, парламентад цуурайтсан сайд нарын зөрчил

Нэг танхимын сайд нарын зөрчилдөөн савнаасаа хальж парламентад цуурайтав. Засгийн газраас өргөн барьсан хуулиуд дээр сайд нар зөрчилдөж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар муудалцаж, эсрэг кноп дарах үзэгдэл гарах болсон. Уг нь хууль өргөн баригдахаас өмнө танхимдаа үзэлцэж, үзэл бодлоо нэгтэгчхээд орж ирдэг байх учиртай.
Танхимынх нь сайд чуулган дээр шүүмжлэнгүүт ямар сайндаа л Л.Энх-Амгалан сайд “хуулиа татчихъя” гэж тунирхах вэ. Тодруулбал, өчигдрийн /2023.06.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр ХЗДХ-ийн болон БШУ-ны сайд нар санал зөрөлдөв.
Х.Нямбаатар: "Эдийн засагтай уялдаж байж л явах ёстой. Тэгэхгүй бол тунхагласан билэгдлийн шинж чанартай тунхаглалууд хийгээд одоогийн тогтолцоог дахин өөрчилж, бүх томилгоог яам өөрөө хийнэ гэвэл энэ боловсролын салбарын шинэчлэл болж чадахгүй" хэмээн шүүмжлэв.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуд нь "Боловсролын салбарын хуулийн шинэчлэлийг засаглалын шинэчлэл гэж харж байна. Сүүлийн 30 жил энэ салбарыг улстөржүүлснийхээ хор хохирлыг бид өнөөдөр яаж амсаж байна. Боловсролын салбар ядуу хоосон ангийн тогтолцоог бий болчихлоо. 30 жил ингэж тоглочхоод хуулийнхаа үндсэн үзэл баримтлалаас сум, аймгийн засаг дарга нар сургуулийн удирдлагуудыг томилдог тогтолцоо руу шилжүүлнэ гэх юм бол хуулиа би татъя" хэмээсэн юм.
Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтын үеэр Ж.Сүхбаатар, С.Чинзориг сайд нар татгалзсан санал өгөв.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "С.Чинзориг сайд Засгийн газрынхаа өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд эсрэг санал өглөө" хэмээсэн.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхамгалан сайд БСЗээлийн булхай луйварыг илт нуун дарагдуулж байсан өөрийн хүсэлтээр шалгуул хэн хэн даргын бхцаануудыг тэглэсэнээ шударга хэлж чадахгүйшдээ өөрөө хулгайлагч болохоор
ер сайд нь попрохоос өөр чадваргүй топ хулгайч луйварчдаас бүрдсэн засаг ч гэж дээ
Худлаа байхаа. Хоорондоо яриад инээгээд явж байна лээ. Ухаантай хүмүүс шүү
Анхнаасаа эсрэг саналтай байсан байж болно л дот.