Ц.Анандбазар гишүүн ахмадуудыг тойглож, тойргоо услаад эхэлжээ

2024 оны сонгууль хаяанд иржээ. Хөл хөөрцөг болсон гишүүд ч тойргоо услаад эхэлж.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймгийн Гурванбулаг сумын 82 ахмадыг том автобусаар зөөж, “Аглаг бүтээлийн хийд”-д аваачиж зугаалуулсан байна.
Тэр сонгууль бүрийн өмнө тойргийнхоо иргэдийг аар саарханаар хуурдаг уламжлалтай.
2019 оны хоёрдугаар сарын 25-нд Шангри-Ла молл дахь Өргөө IMAX кино театрт хүрэлцэн ирсэн Булганы бүх оюутнуудад зургаан сарын турш хосоороо кино үнэгүй үзэх эрхийн бичиг бэлэглэж байв. 2020 оны сонгуулийн өмнөхөн Булганы өрх бүрд аяны хөнжил, духны гар чийдэн тараасан. Өнгөрсөн хавраас Булганы төгсөх ангийн сурагчдыг Эрдэнэт хотын “Өргөө” кино театр руугаа автобусаар зөөж, үнэ төлбөргүй кино үзүүлж байсан.
Булганы тойргийг “усалж”, сонгууль өгөх насанд хүрсэн оюутан залуус руу сурталчилгаагаа далд байдлаар чиглүүлсээр ирсэн. Энэ удаад ахмад настнуудыг тойглож сурталчилгаагаа хийж эхэлсэн нь энэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо түрүүчийнхээсээ арай өөр сонирхолтой эд зүйлийг тараагаад өг. Хөзөр,даалуу гээд бас шатар гэх мэт.
OO iin tsaasan deer neree bicheed ogson ch avaad l baitsgaa. Daraa ni sanalaa buu og. Ene bol irgen tanii erh
Яадгиим өгч л байг сайн л биз ер нь өглөгч хүн юм шүү
Жиуигхээн бэлгэнд хууртаад бгаа иргэд өөрсдөө буруутай хойшид үр хүүхдүүд нь амьдрахгүй юм шиг л байхын
үгүй болж л байна үнэгүй зүйл өгөх хүн олдохгүй юм чинь ямар хамаа байнаа бусад нам нь хариугүй АН хэрүүл хийсээр насыг барж банйа
Хүчингийн хэрэг юу болсон бээ