УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийх айлчлал эхэллээ

УИХ-ын Г.Занданшатар Оросын ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар энэ сарын 18-22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордсон. Өнөөдөр түүний айлчлал албан ёсоор эхлэх юм.

Айлчлалын үеэр тэрбээр тус улсын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн Думын дарга В.В.Володин нартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцоно.

Айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Энх-Амгалан болон УБТЗ ХХН-ийн удирдлагууд багтсан байна.  

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурна

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм эгзэг боломжийг далимдуулж УЦСынхаа ажлыг амжуулаад ирвэл сайнсан даа.

Зочин
Зочин

Новшнууд явж л байдаг. Сайжирсан дээрдсэн юм хаана байна. Худал попрохоос цаашгүй

Холбоотой мэдээ

Back to top button