УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Англи хэлний заалтыг байнгын хорооны шатанд унагаасан гишүүд

Өнөөдөр /2023.06.20/ 09.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24- ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

Энэ хуульд: англи хэлийг үндсэн гадаад хэл байна гэж тусгаж, ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс заахаар байв. Гэтэл эл заалтыг хуулийн төслөөс хасжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Англи хэл унав. БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ дахь АНГЛИ хэл унав. Энэ санал хураалтыг үеийн үед санаж явах болно. Ардаасаа харамладаг ахиу боломж гэж байдаг ажээ, харамсалтай" хэмээсэн байна.

Түүний хариуд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн олонх нь Англи хэлийг дэмжинэ гэдэгт итгэж байна аа, Дамдинням гишүүнээ, бүү бухимд. Хүүхдийн ирээдүй, Монголын ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө гэх сэтгэл зүрхтэй гишүүд олон бий. Жуулчид англиар яриад байх юм, англи хэл сурахаас гэж буй манай төгсөлтийн найз бас байна аа байна" гэжээ.

Тэгвэл Англи хэлний заалтыг дэмжээгүй гишүүдэд:

  • БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
  • Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
  • ЦХХХ-ны сайд Н.Учрал
  • ИЦББХ-ны дарга Э.Батшугар
  • НББХ-ны дарга Г.Мөнхцэцэг
  • Б.Баярсайхан
  • Ж.Чинбүрэн
  • Б.Жаргалмаа нар багтсан байна.

Байнгын хорооны дэмжээгүй саналаар маргаашийн /2023.06.21/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene said ni ter emch 2 hurtel orol garal pik nahuunuuduu

Зочин
Зочин

Үндсэн гадаад хэл гэж ч юу байдаг юм.

дар
дар

эх хэлээ юуны өмнө хайрлаж дээдэлье.аялгуу сайхан монгол хэл маань бүү бүдэгрэг

Зочин
Зочин

ichij uheerei tanai namiig sonooh gishuud ed um bna

Зочин
Зочин

balai avgai ovgochuul huuhdee ach zeege bygd hotlood unegui zalgachdag bidend yaj ygyi gej chadaj bnaa henii mongoor amidraad bnaa taminee ta nar

Зочин
Зочин

Аангил хэл бол маш хүүхэд залууст чухал хэрэгтэй энэ цагт ангил хэл хаана гэсэн чинь юу гэснн үг өэ?

Зочин
Зочин

Баярсайхан гишүүн тэгэх хүн биш дээ. Энэ худлаа мэдээлэл байна.

Гомбо-Очир
Гомбо-Очир

Одоо ихэнхи баячууд дарга нарын хүүхдүүд англи мэддэг учир гадаадын Топ сургуульд сурдаг ирээд хамгийн ашигтай ажлыг авдаг.Энэ байдал алдагдах нь гэж эрхэм нөхдүүд татгалзжээ.Хамгийн гайхалтай нь Учрал сайд Батшугар хоёр татгалзсан гэдэг ойлгомжгүй үнэмшмээргүй байна.Чинзориг,Жаргалмаа,Чинбүрэн нарын хүүхдүүд бүгд АНУ-д сурч төгссөн ач зээ нараа мөн тэнд нь амьдруулж сургаж байгаа.Малчны хүүхэд арайчдээ бидний үр ач нартай өрсөлдөнө гэнэ үү ха төө хүрэхгүй гүрвэл тэнгэрийн луутай тэмцэлдэнэ гэнэ үү гэдэг шиг юм болж байнааЭнхамгалан бол хуулиар биш хөтөлбөрөөр хэддүгээр ангиас сургах нь ашигтайг шийдэж байя гэсэн бодлого барьдагГэхдээ сайд солигдоно осолтой.Үндсэн гадаад хэл гэж бичиж суух ч гэждээ.24 оны сонгуульд найдах л үлдлээ

Холбоотой мэдээ

Back to top button