Боловсролын хуулиа дэмждэггүй Боловсролын сайд

Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас эхлэн Англи хэл заах агуулгыг БЗС-гийн тэтгэлгээр хүүхдээ гадаадад сургасан Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд эсэргүүцсэнд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандсан.
Тэгвэл Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дэх уг агуулга өнөөдөр эцсийн хэлэлцүүлэг дээрээ байнгын хорооны хуралдаанаар унав.
Хамгийн сонирхолтой нь, уг хуулийн автор гэгдэж буй БШУ-ы сайд Л.Энх-Амгалан боловсролын хуулиа дэмжилгүй, уг заалтыг унагаасан гишүүд дунд багтав.
Олон нийтийн сүлжээнд гарсан боловсролын салбарын аливаа асуудалд ихээхэн популист хандаж, улс төрчийн хувь тоглолт хийдэг Л.Энх-Амгалан эл заалтыг эсэргүүцэгчид дунд нэрлэгдсэн нь анхаарал татав.
Түүнчлэн хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн атал Л.Энх-Амгалангаас гадна Н.Учрал, С.Чинзориг нарын сайд нар дэмжээгүй нь танхимын зарчим алдагдсан логик харагдаж байгаа юм. Н.Учрал сайдын хувьд хувийн ЕБС болон их сургуультай нэгэн юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр П.Анужин, Ч.Ундрам, Г.Дамдинням нарын гурван гишүүн л уг заалтыг дэмжсэн байна. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулах юм.
УИХ-ын гишүүд, сайд нарын тухайд хүүхдүүдээ монгол дахь хувийн ЕБС-д сургаж, ихэвчлэн гадагш нь явуулж, их дээд сургууль төгсгөдөг. Тийн атлаа ардын хүүхдүүд бага ангиасаа Англи хэл үзэхийг эсэргүүцэж буйд олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.
Түүнчлэн өнөөдрийн уг заалтыг дэмжээгүй гишүүд дунд олон нийтийг мэдээлэлжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд ажиллаж ирсэн туршлагатай сэтгүүлч Б.Жаргалмаа, зохиолч, яруу найрагч Г.Мөнхцэцэг нар багтсан ч анзаарч харах өнцөг юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бага ангид англи хэл заах багш одоогоор байхгүй шүү дээ, бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй, англи байтугай эх монгол хэлий нь заачих багш дутагдалтай байгаа нь үнэн шүү дээ
Яасан тэнэг нөхөд вэ? Наад заалтаа нэгдсэн хуралдаан дээр заавал босго! 3-р ангиас англи хэл үзэж эхлэх нь бас л оройтож байна. Цэцэрлэгт байхаасаа англи үсгийг үзэж цэгцэрч эхлэмээр байна. Өнөөдөр хүүхэл залуучууд англи хэл мэдэхгүй бол нийгмийн хөгжлөөс ёстой өдөрт л мянган алхмаар хоцрохоор болчихлоо шүү дээ тэнэгийн тэнэг гишүүдээ. Та нарын попролоос болж монгол сөнөх гээл байна. Ийм учраас хэлэх үг, хийх үйлдлээ бод бод бас дахин бод.
Ene eserguutssen humuus alsiin haraatai humuus baina uhernuud mini buriyad halimag omnodmongolchuud yagaad Mongoloor yarij chadahgui baina geed moordog tegvel terulsad sain saihan yaviiya gevel ter heliig 1r angias surahaas argagui Mongol helnii heregtsee barag baihgui ingej hel mohdog hel mohohoor setehui mohdog ingeed ter uls busdiin hool boldog ene hugatsaag tuulahad 30 jil hangalttai Mongolchuudiig ustgaya gevel suurin soyold oruulah ulamjlal hel bichigiig ustgah uuniig oorsodoorin hiilgeh ingeedl boloo
Хувийн сургуультай болон хувийн сургуульд хүүхдүүдээ сургадаг гишүүд л дэмжээгүй унагаж дээ аргагүй л амьдралын ялга харагдаж бн. Энэ сэтгүүоч маш зөв хандлагаар үнэнг бичсэн бн гишүүд ард иргэдийнхээ төлөө хир ажилладаг үнэн царай төрх нь харагдаж бга юм бн. Боловсролын хуулийн төслийг боловсруулж өргөн барихад сайд нь нүдээ аниад уншилгүй өргөсөн юмуу арай хэтэрхий попроод бга юм биш үү
Мядагбадамаа чамд үгийн утга өгүүлбэрийн агуулга ямар үнэ цэнтэй байдаг тухай сурацахыг хүсье. Хуулийн наад заалт чинь тусгаар улс үндэстэний эсрэг утга илэрхийлээд байна. Чи ч бас үндэсний хэл соёлоо үгүйсгэч харагдаад байна. Дамдинням Ундрам мэт бол үндэс угсаагаа холын хараат болгохыг хичээгсэд чи бол дуурайн донгодогчч нь боллоо. Энх-Амгаланг өмөөрсөнгүй эх хэл үндэсээ өмөөрч бичив.
1р ангиас нь монгол хэлээ сайн зааж, зүгшрүүлчихээд 3 р ангиас нь гадаад хэлээ заах нь зөв. Хэлтэй боллоо гээд улс хөгжих үү. Төрөлх хэлээ дархлаатай хамгаалах нь тусгаар тогтнолын үндэс шүү. Хэлийг шаардлагатай бол хэдээр нь ч хэзээ ч сурч болно.
Энэ боловсролын сайд яахын аргагүй луухааны гентэй хүн юм биш үү? Яг л хужаа л байна даа.