УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Таван өдрийн айлчлал: Х богд, своп хэлцэл, төмөр зам, нүүрсний экспорт, бизнес уулзалтууд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцох үеэрээ (2022 оны хоёрдугаар сар) БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж байв. Тэгвэл өнөөдрөөс эхэлж буй айлчлалаараа тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс гадна тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзах юм.

Гадаадынханд Засгийн газрын 1.6 орчим жилийн насжилтаараа "доог"-луулдаг Монгол Улс энэ удаа хуучин Ерөнхий сайд нь түүний айлчлалаас хойших хоёр дахь Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай нь уулзах гэж буй нь энэ юм. Өөрөөр хэлбэл, харьцангуй залуу Ерөнхий сайд тогтвортой ажиллаж буй мессежээр хоёр дахь айлчлалаа хийж, ажлын таван өдөр тус улсад саатахаар төлөвлөжээ.

Айлчлалын талаар яригдаж буй мэдээллүүдээс хамгийн их анхаарал татаж буй агуулгууд нь,

  • Хятадын инновацын хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудаар орох,
  • Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг өсгөх,
  • Норинко, Чалко тэргүүтэй Монголд муухан нэртэй ч БНХАУ-даа томоохонд тооцогддог компаниудтай уулзалт хийх, өдөрлөг зохион байгуулах,
  • Төлөлтийн асуудал нь сөхөгдвөл Төв банкны валютын нөөцөд нэлээд жин дарах 15 тэрбум юанийн своп хэлцлийг дахин сунгах,
  • Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Хангийн чиглэл дэх төмөр замын гарцуудаа нарийн царигаар холбох асуудлыг түргэвчлэх,
  • X богдын асуудлаар тусгаар улсын байр суриа илэрхийлэх зэрэг чухал асуудлууд хөндөн ярина гэгдэж буй.

Үүн дээр саяхан айлчлаад буцсан Францын Ерөнхийлөгч Э.Макроны Зүүн-Азид хийсэн айлчлал давхар холбогдож буй. Францын амбиц нь, өөрийн улсын технологиор Хятадад атомын цахилгаан станцууд барих, үүндээ Монгол Улсыг шар нунтаг нийлүүлэгч түүхий эдийн орноор харж буй талаар шинжээчид бичсэн.

УИХ-ын намрын чуулганаар Францын "Орано" групптэй 8 тэрбум ам.доллар орчимд яригдах хөрөнгө оруулалтын гэрээ зурагдахаар эдүгээ бэлтгэл ажил нь эхлээд байна. Оюутолгойн гэрээний дараад тооцогдох эл том гэрээний өмнө Францын шар нунтагийн асуудлаарх хамтын ажиллагаатай оронд нь манай улсын Ерөнхий сайд айлчлахаар товлогдоод байна.

Нөгөө талд өнгөрөгч тавдугаар сард ОХУ саяхан Владивосток боомтыг БНХАУ дотоодын ачаа тээвэртээ ашиглаж, нэрийг нь солих шийдвэр хүртэл гарсан. БНХАУ-ын зүгээс ОХУ-тай ийм нэгдмэл харилцаанд хүрэхийн зэрэгцээ тэдний холбооноос гарсан Төв Азийн улсуудтай тусгайлсан уулзалтууд хийж, Зүүн Ази руу үлэмж хэмжээнд анхаарлаа хандуулаад байна.

Мөнхийн хөрш улс орнуудын хувьд хоёр хөршийн дээрх нүүдэл дунд Монгол Улс хэрхэн асуудалд хандах уу, Ерөнхий сайдын айлчлалаар ямар ямар асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэх үү гэдэг нь ихээхэн анхаарал татсан агуулга юм.

Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал ажлын таван өдрийг хамарна.

Ерөнхийдөө бэлгэдлийн чанартай, 1-2 өдөрт багтаан шууруулдаг өмнөх айлчлалуудын жишгийг өөрчилж, илүү деталь асуудлууд руу орж буй хэрэг. Агуулгын хувьд ч тэр, тусламж, зээл хүсдэг төлвөөс хальж, "Танай иннавоцийн хөгжлийг сонирхож байна. Томоохон компаниудтай чинь бизнес уулзалт хийе" гэх зэргээр хандлагаа өөрчилж буйг онцлууштай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эдийн засгийн өндөр мэргэжилтэй час хийсэн эрүүл хүнээр ерөнхий сайд хийлгэх сэн.

Зочин
Зочин

10 дугаар Богд ярилцах зүйлд арай ч ороогүй биздээ тэр асуудлыг орхиж үз тэр манай цэвэр манай дотоод асуудал

Зочин
Зочин

Петро Чайна Дачин Тамсаг ХХК ийн гацаад байгаа асуудлыг гацаанаас гаргалдаа. Юун Х богд могд вэ хэнд хамаатаыя.

Зочин
Зочин

Юу ч хүлээгээд нэмэргүй,

Зочин
Зочин

Энэ жижүүрээс үхсэн ацаа хүлээх вэ. Хүрэлсүх ээ энэ улс орон чинь инфляцид идэгдэж дууслаа. Мөнгө цаас болох тийшээ болчлоо. Эдийн засгийн жаахан ч болсон ойлголттой хүнээр 9 хийлгэ. Баатарын найруулгатай энэ засгийн газар улам уруудна. Бүтээмжгүй эдийн засаг хөвж байна

Уншигч
Уншигч

Хэрхэн асуудалд хандах вэ, хэрхэн төвлөрүүлэх вэ гээд зөв бич л дээ. Яах уу яах уу гэсээр баыгаад одоо сэтгүүлч нар нь ч зөв бичихээ байлаа. Уг нь яах вэ биз дээ

Зочин
Зочин

Ха ха попрохоос өөр чадваргүй гэдгийг нь сайн мэдэх нөхдүүд дүр үзүүлсэн уулзалт хийх байлгүй. Ингэж том хүн болох гэж онигоо

Зочин
Зочин

Тэр СВОП зэлээ бага багаар нь ч хамаагүй нүүрсээр ч хамаагүй төлж барагдуулаачээ. Очих болгондоо хойшлуулах хүсэлт тавьж царай алдаж байх юм.

Зочин
Зочин

За ху хүүхэн бавах гээд баригдваа. Залуу дарга нар явдалтай шүү. Архидаад хүүхэн хөөгөөд байдаг монгол зангаа түр тэвчээрэй энэ 5хонохдоо.

Зочин
Зочин

Х богд ямар хэрэгтэйн бгнаа ард түмэн нь гуйлгачин төр нь бас гуйлагчин энэ ер нь баялагтай орон мөн үү

Зочин
Зочин

Х Богдыг ярих хэрэггүй. Одоо лам мам шашин энээ тэрээг ярихаа болих хэрэгтэй. Х Богдтой болсноор тусгаар улсын баталгаа гэж юу донгосоод байнаа. Амных салиа арилаагүй, аав ээжийнхээ өвөрөөс гараагүй жаахан хүүхдийг Х Богд болгож өнгөрсөн хоцрогдсон үе рүүгээ очиж донгосохоо больцгооёо. Ерөнхий сайд гуай минь Х Богдын асуудал ярьж тэнэгтэж болохгүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button