"Нүүрсний сонсгол хэзээ хийхийг маргааш шийднэ"
Нүүрсний сонсгол хийх эсэхийг маргааш ажлын хэсгийн хуралдаанаар шийднэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Г.Ганболд гишүүний ахалж байсан түр хороо татан буугдсан. Тус түр хороог ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулах нь, нэг үгээр Г.Ганболдыг Х.Нямбаатараар солих нь гэсэн ойлголт үүсээд буй.
Энэ тал дээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу хийх ёстой. Энэ хүрээнд, сонсгол зохион байгуулах бэлтгэлийг хангах, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-аас зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Өмнөх түр хороо нь боомтуудын үйл ажиллагаа, экспортын гаалийн бүрдүүлэлт зэрэг найман үндсэн асуудлаар, одоогоос жилийн өмнө байгуулагдаж байсан. Иймд үүрэг чиглэл нь өөр. Тийм ч болохоор сонсгол зохион байгуулах үүрэгтэй тусдаа ажлын хэсэг байгуулж, миний бие ахалж байгаа гэсэн үг.
Ажлын хэсэг маргааш хуралдаж, санал дүгнэлтээ нэгтгэх юм байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөшөөчих юмаа энэ нэг мэдлэг боловсрол үгүй нөхөр
Нямбаатар сайдад амжилт хүсье, үйл хэргээ тууштай эрчтэй үргэлжлүүлээрэй, Эх орноо цэгцлээрэй Залуу түшээд сайн ажиллаж байгааг олон даяараа мэдэж байгаа, дэмжиж байгаа Хэн, ямар хүмүүс саад тотгор хийх нь ойлгомжтой, тэднийг бүү тоо Жирийн шударга олон иргэд чинь хамт