Гадаад мэдээ

БНХАУ: Байден улс төрийн өдөөн хатгалга хийсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт (2023.06.21) Ши Жиньпинийг дарангуйлагч гэж хэлсэн. Блинкен БНХАУ-д айлчлахдаа Ши Жиньпинтэй уулзаж тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрч, хоёр улсын хурцадсан харилцааг дээшлүүлэхэд түлхэц болгосны дараа Байден ингэж хэлсэн нь олны анхаарлыг татав.

Блинкенийг айлчлал хийхээс өмнө БНХАУ хоёр улсын нөхцөл байдал дипломат харилцаа тогтоосноос хойш хамгийн доод цэгтээ хүрсэн гэж үзэж байсан юм. Байден Ши Жиньпинийг дарангуйлагч гэж хэлээд зогсохгүй БНХАУ-д эдийн засгийн бодитой хүндрэлүүд байгаа гэж хэлсэн байна. Үүний эсрэг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин Байдены хэлсэн үгийг хариуцлагагүй, маш утгагүй гэж шүүмжилж “Улс төрийн ил өдөөн хатгалга” хэмээжээ.Нин нэмж хэлэхдээ Байдены хэлсэн үг нь баримт, дипломат протокол болон БНХАУ-ын улс төрийн нэр хүндийг ноцтой зөрчсөн гэсэн юм.

Шанхай дахь Фудан их сургуулийн Америк судлалын төвийн захирал Ү Шин Бо болсон явдлын талаар “Байдены том амнаас ямар ч үг гарах магадлалтай. Харилцан итгэлцлийг БНХАУ онцолж ирсээр байсан учраас Байдены хэлсэн үг маш их хор хөнөөлтэй” гэсэн байна. Гэхдээ түүний хэлсэн үг Блинкен Ши хоёрын хэлэлцээг бүхэлд нь нуран унагахад хүргэхгүй байх гэж Ү хэлжээ.

Байденыг дан ганц БНХАУ-ын Гадаад хэргийн яам шүүмжлээгүй юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков лхагва гарагт (2023.06.21) “Болсон явдал АНУ-ын гадаад бодлого дотроо ямар зөрчилдөөнтэй байгааг илтгэж байна. Таамаглах боломжгүй. Гэхдээ энэ нь тэдний арга барил. Бид АНУ-тай харилцаа муутай ч БНХАУ-тай маш сайн харилцаа холбоотой” хэмээсэн аж.

БНХАУ-АНУ хоёр харилцаа жил ирэх тусам муудаж ирсэн. Үүнийг сэнхрүүлэхээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд айлчлал хийн хэлэлцээ явуулсан ч үүнээс нэг өдрийн дараа Байден  маш мэргэжлийн бус зүйл хийв.

Эх сурвалж:  Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Блинкен нааштай хэлэлцээ хийсэн айлчлалаа дуусгангуут ингэж бүх зүйлийг Байдан зөнөг баллуурдах гэж дээ

Зочин
Зочин

Ukraini eronhii prokuroriig 2015 ond 10 saya$ hahuul avch,soliulsan hereg n mandaad hezuu bga ovoo..

dugree
dugree

zunug hun er n gertei l zungurtuh deer ym bn , uls tur , olon ulsiin hariltsaand uhvel hamt ugie gesen shig busdiig buruu tiish zalj delhiin dainii galiig uduuh l buruu zunuglult !

Холбоотой мэдээ

Back to top button