УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Төр бизнес булаацалдаж, мөнгө зувчуулаад байвал авлигатай тэмцээд нэмэргүй"

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2023.06.23/ нэгдсэн хуралдаан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Энэ хөтөлбөр батлахыг дэмжиж байгаа. Олон чухал зорилт тусгаж л дээ. Улстөрийн, хувийн секторт, хүүхдийн хүмүүжилд гэхчлэн. Гэхдээ гол зүйл нь байхгүй юм шиг санагдаад байна. Бизнес дэх төрийн оролцоог багасгая гэдэг том зорилт бий. Гэтэл энэ тухай бүлэг байтугай өгүүлбэр байхгүй юм шиг байх юм. Төр бизнес булаацалдаж, төрийн эрх мэдэлд асар их хэмжээний мөнгө төгрөг эргэлдэж, түүнийг нааш цааш зувчуулаад байх юм бол бид яаж ч авлигатай тэмцээд нэмэргүй. Тэр санаа чинь энэ хөтөлбөрийн ноён шугам болж орж ирэх ёстой. Үүнд тодруулга авмаар байна.

Мөн Эрүүгийн хуульд эрүүдэн шүүх ялыг томьёолж оруулахдаа конвенцоос өөрчилдөг. Энэ мэтчлэн зүйлсээ хөтөлбөртөө тусгаж, тусад нь зүйл анги болгож оруулмаар байгаа юм. Үүн дээр ямар санаа оноо байна" хэмээлээ.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах хариулт өглөө.

"Мөнх-Оргил гишүүн маш чухал асуудал хөндлөө. Одоо энэ танхимд байгаа гишүүдийн дийлэнх нь Авлигтай тэмжэх хөтөлбөр дурдагдаад байгаа ял шийдтгэлийн бодлогыг чангатгах, мөрдөн шалгах ажиллагааны процессийг хялбаршуулах, хохирлыг нөхөн төлүүлэх гэх мэт агуулга төдийхнөөр ойлгож байгааг үгүйсгэхгүй.

Гэтэл олон улсад авлигатай тэмцэх үйл ажиллагааг дараах 13 шалгаруулалтаар авч үздэг.

  1. Эдийн засагчдын чадавхийн нэгж гэж улс орнуудын эрсдэлийн үнэлгээг гаргаж байгаа юм. Манай улс энэ үнэлгээг ер ахиулж чадахгүй байгаа. Бид 1993 оны дампуурлын тухай хуулиа өөрчёлөхгүй тохиолдолд танай бизнесийн харилцаа эрсдэлтэй шүү гэж зөвлөдөг ч өнөөдрийг хүртэл шинэчилж чадаагүй. УИХ-д манай яам өргөн бариад жил гаруй болж байна. Гадны зөвлөхүүдийг л бид сонсох ёстой.
  2. манай улсын өрсөлдөх чадварын эрсдэлийн үнэлгээ.
  3. ардчиллын олон талт байдлын үнэлгээ
  4. Өрсөлдөх чадварын үнэлгээ
  5. Шилжилтийн индекс нь ямар шатанд байгаа вэ
  6. Хувийн секторын өрсөлдөх чадварыг хэрхэн хангаж байгааг үнэлдэг Дэлхийн банкны үнэлгээ

Мөн дэлхийн эдийн засгийн форумын үнэлгээ, шударга ёсны үнэлгээ гэхчлэн арван хэд бий.

Авлигтай тэмцэх гэхээр бид зөвхөн шударга ёсны үнэлгээгээр ойлгодог" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хөтөлбөрт ийм тоонууд баймаар байгаа юм, Х.Нямбаатар сайд аа. Манайх дунджаар 15.7 их наядын эдийн засагтай гэж бодоход улсын төсвийн зарлага бараг 40 хувь нь 36.6 хувь. Гэтэл дэлхийн дундаж 16 хувь. Эдийн засагт эзэлж байгаа төсвийн зарлагыг тэдэн хувьд болгож бууруулна гээд он оноор зорилт тавьдаг болмоор байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, "Бид наад асуудлыг чинь ярьсан юм. Орлого олохоо урьтал болголгүй дандаа популист амлалтуудаар бидний бодлогын баримт бичгүүд дүүрсэн. Намрын чуулганаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулиа батлах хүлээлт бий. Энэ хуулиар Монголын төр ямар бизнес хийхээ тав таван жилээр тодорхойлно. Бүх салбарт төр оролцохгүй, хувийн сектор бизнес эрхэлнэ гэдэг тоглоомын дүрмээ тогтооно" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ч.Уранчимэг
Ч.Уранчимэг

нэг нь нөгөөдөө их бага хэмжээгээр хууль бусаар мөнгө төгрөг өгч авахыг л авилга гэдэг. Энгийн иргэд бидний ойлголт энэ ГЭТЭЛ ТӨР ӨӨРӨӨ эрх мэдэл, АЛБАН ТУШААЛААРАА ДАЛИМДУУЛААД МӨНГӨ ТӨГРӨГ ӨГӨХ, АВАХ, шилжүүлэх зэрэг ажиллагааг удирдаад байвал авилгад өртөхгүй гэх баталгаагүй. Мөнгө төгрөгийг хууль бусаар шилжүүлэх аливаа ажиллагааг таслан зогсоох АРГА МЕХАНИЗМ НЬ Л ИЛ БАЙМААР ЮМ. Дараагийн нэг АВИЛГА ГЭЖ ХЭЛЭГДДЭГ ЗҮЙЛ НЬ хууль бус томилгоо, давуу байдал олгох явдал юм билээ. ТЭГЭХЭЭР мөнгө төгрөгний зохицуулалт, албан тушаалын томилгоог зохицуулах ГЭХ 2 ГОЛ АСУУДАЛД АНХААРЧ оновчтой шийдвэр гаргах тухай бодох ярих ёстой байх аа

Зочин
Зочин

Ерөнхий сайдаа та айхгүйгээр үндсийг нь тас цавч

Зочин хөрш
Зочин хөрш

Бид 90 оноос хойш төрд мөнгө байхгүй олигархуудаас хараат бай. Ядарсан иргэдээ олигархуудын шавхруу долоож пялдагадаж гуйж амьдар гэдэг бохир хөрөнгөтний ардчиллыг дэмжээд бараг бүгд ядуу улс нь ядуу гуйлгачин болчихоод байхаад тэнэг Элбэгдоржийн далд гар бүгдийг зохицуулна. Төр муу менежер гэх мэт тархи угаасан сургаалиар хэр хол явах вэ? Мөнх-Оргилч гэсэн эх оронч байлдаа. MCS бүр хэт баяжаад ч монголчуудыг хайхрахгүй шүүдээ. Ард түмэнгүй төр улс гэж байж болохуу?

Холбоотой мэдээ

Back to top button