УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэн: "Англи хэлийг хөтөлбөртөө тусга" гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Өнөөдрийн /2023.06.26/ хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн төслийн АНГЛИ ХЭЛ үндсэн гадаад хэл байх тухай заалтын талаар хэлэлцэж саналаа нэгтгэсэн талаараа мэдээлэл хийсэн юм.

Тус бүлгийн зүгээс англи хэлийг хуульчлах шаардлагагүй, сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Нэгдүгээрт, Англи хэлтэй холбоотой заалтыг хэлэлцлээ. Багш боловсон хүчин, материаллаг бааз зэргээ харгалзан үзээд хэддүгээр ангиас англи хэл заах уу гэдгээ хуульд биш хөтөлбөртөө тусгах нь зөв гэсэн чиглэл гарлаа. Хөтөлбөртөө тусгах нь зөв гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Нэг болон гуравдугаар ангиас сургахын хуульд тусгаж болохгүй. Хуулинд заавал нэг хэлийг онцолж дурдаж хэрэггүй. Өнөөдөр найм есөн хэлний сургууль бий болчихсон байна. Герман, Хятад, Орос гэхчлэн. Үүнд 8000 орчим хүүхэд хамрагдаж байна. Нэг хэлийг онцлон заачихвал эдгээр хэлний сургалтууд зогсох болчхоод байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт үндсэн хэл, сонгон суралцах хэл гэж тусгана.

Хоёрдугаарт Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцлээ. Намууд бүртгүүлэхдээ шууд Улсын дээд шүүхэд материалаа өгч бүртгүүлэх заалтыг бүлэг дэмжлээ. Намыг идэвхгүйд тооцохтой холбоотой асуудал бий. Улс төрийн намыг гурван үйл ажиллагааных нь заалтаар идэвхгүй намд тооцно.

Нэгдүгээрт, УИХ-ын хоёр удаагийн сонгуульд оролцоогүй, хоёрдугаарт, их хурлаа зохион байгуулаагүй, гуравдугаарт, сүүлийн хоёр жил санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулж Сонгуулийн ерөнхий хороонд өгөөгүй намыг идэвхгүйд тооцож байгаа. Идэвхгүйд тооцогдсон намын санхүүжилт нь зогсож, сонгуульд оролцохгүй болж байгаа юм. 

Улс төрийн нам сонгуульд нэг хувийн босго давж байж санхүүжилтийн асуудал яригдана. Хоёр чиглэлийн санхүүжилт байна. Эхнийх нь сонгогчдоос авсан санал, дараагийнх нь, УИХ-д авсан суудлын тооны санхүүжилт байх юм.

Энэхүү чухал заалтуудтай Улс төрийн намын тухай хуулийн төслийг бүлэг дэмжиж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гол нь үнэт цаасны зах зкээлийг тогтвортой хөгжүүлэхэд хуулийн үзэл баримтлал чиглэсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжвэл УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа" гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Англи хэлтэй холбоотой асуудал ҮАБЗ-тэй огт хамааралгүй. Гишүүд өөрсдийнхөө тайлбарыг өгч байгаа. Бүх улс орон боловсролынхоо хуулинд үндэсний хэлээ л голлож явдаг болохоос энэ манай улсын хоёр дахь хэлж байна гэж зааж өгдөггүй. Олон улсын жишиг, стандарт ийм байдаг. Тэгэхээр сургалтын хөтөлбөртөө гуравдугаар ангиас нь англи хэлийг орж, бусад хэлийг сонголтоор орно гэж заах ёстой. Бид эхний ээлжинд боловсон хүчнээ сайн бэлдэх ёстой" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ха ха луйварчид хүүхдийн тоглоом

Зочин
Зочин

Маш зөв. Орос,Хятад,Англи гээд аль болох дэлхийн олон хэлийг залуус сонгон суралцах естой. Мэдлэг эзэмших,сурах үйлийн ихэнх хувь эзнээсээ шалтгаална. Түүнээс биш аль нэг хэлийг "үндсэн гадаад хэл" гэж томъёолох буюу Англи хэлийг ЭХ хэлнийхээ өмнө гарган дөвийлгэн хуйлчлах нь утгагүй асуудал. Зөвхөн ганц Англи хэлтэй л бол хөгждөг гэж ямар хачин суртал нэвтрүүлэг тархи угаалт яваад байна аа.Хүний хэл сэтгэхүй нягт холбоотой шүү. Хойч үед минь хар нялхаас нь харийн хэлээр дамжин харь сэтгэхүй гүн төлөвшинө. Тэгээд ч Англи хэл энэ ертөнцөд мөнхөд оршин тогтнох,,бүх хүн төрөлхтнийг насан үүрд хөгжүүлэх хэл гэж хаана хэн батлаад байгаа юм.Орчлонд мөнхийн оршин тогтнол гэжүгүй,үргэлж бүх зүйл цаг мөч бүрд хувьсан өөрчлөгдөнө. Тиймээс Монгол ухаанаа ямагт голч болгон барьж явах ёстой юм.

Зочин
Зочин

Аймхай бааснууд. Оросууд унгас алдахад та нар чацга алддаг хэвээрээ юу.

Холбоотой мэдээ

Back to top button