Улс төрийн мэдээ

ҮАБЗ-ийн зөвлөмжтэй тэрслэгч

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөлд,

"...үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалт багтсан нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татах сэдэв болсон.

Энэ заалтыг Боловсролын байнгын хорооны гишүүд болоод БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дэмжээгүй. Тэдний зүгээс хуульд алив нэг гадаад хэлийг тусгах нь оновчгүй, харин хөтөлбөрөөр зохицуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Улмаар энэ зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг Боловсролын байнгын хорооны гишүүд болох Ж.Чинбүрэн, Н.Учрал, Э.Батшугар, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил нарын есөн гишүүн дэмжсэн.

Харин анх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгээс буюу УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам нарын зүгээс эл асуудлыг "Англи хэлийг гуравдугаар ангиас заахыг дэмжсэнгүй" гэсэн агуулгаар мэдээлж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Улмаар хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр МАН-ын гишүүдийн байр суурь эсрэгцэж байсан тул нэгтгэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын гурав хоногийн завсарлага авсан юм. Энэ дагуу өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, англи хэлийг хуульчлахгүй, хөтөлбөрөөр заасан нь зүйтэй гэж үзжээ.

Ингэхдээ "ҮАБЗ-ийн зөвлөмжийг дагасан" хэмээн тайлбарласан байна.

Угтаа ҮАБЗ-ийн зөвлөмж хуулийн төслийг Боловсролын байнгын хороогоор хэлэлцэх үед л гарсан байв. Өөрөөр хэлбэл,

  • ЕБС-д ямар хэлийг, хэддүгээр ангиас заахыг хөтөлбөрөөр, ЗГ шийддэг
  • Хуульчлан батлах нь хэл сургахаас тусдаа агуулга болно гэдэг зөвлөмж ирсэн.

Гэвчиг хуулийн энэ зүйл заалтыг "хөөсрүүлж", "Англи хэлийг гуравдугаар ангиас заахыг эсэргүүцлээ", "Ардын хүүхдүүдийн англи хэл сурах боломжийг хаалаа" гэсэн утгаар хурц мэдэгдсэн Г.Дамдинням гишүүн "ҮАБЗ-ийн зөвлөмжийг олж хараа ч үгүй" хэмээсэн байдаг.

Уг нь хөтөлбөрт "Англи хэлийг гуравдугаар ангиас заана, ингэхдээ Pearson хэмээх олон улсын платформд тулгуурлан заана" гээд тусчихсан байгаа. Ерөөс гадаад хэлийг хуульчлах уу, үгүй юу гэдэг асуудал үүссэнийг англи хэлийг заана, заахгүй гэдэг асуудалтай холбосноор маргаан үүссэн юм.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Г.Мөнхцэцэг гишүүн "Г.Дамдинням гишүүн ялангуяа хэт цөмөрсөн пи-ар хийгээд байна" хэмээгээд авсан.

Бодит байдал, хуулийн төсөл дээрх заалтад үл уялдсан гажууд мэдэгдэл хийж, "...үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг идэвхийлэн лоббидсон Г.Дамдинням адагтаа ҮАБЗ-ийн зөвлөмжийн эсрэг, энэ логикоор Үндэсний аюулгүй байдлын эсрэг тэрсэгч болж хувирлаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочид
Зочид

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжсэн УИХ-ын 9 гишүүнд баярлаж байна. Гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам хоёрыг eguurt сая нийтэлсэн МУИС-ийн С.Энхцэцэгийн нийтлэлийг ЗААВАЛ УНШУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. ЭНЭ 2 гишүүн юугаач мэдэхгүй мэдэмхийрч байна даа!!!

Холбоотой мэдээ

Back to top button