Улс төрийн мэдээ

Бортээгийн уурхайд нэр холбогдсон Д.Амарбаясгалан “сахал” Д.Эрдэнэбилэгийг “онилж” эхлэв үү

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Монголын Эль Чапо” хэмээн цоллож, түүний нэр холбогддог “Дарханы  төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” компаниудыг төрд авсан нь одоогоос жилийн өмнөх асуудал.

Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал бол бүр түүнээс өмнөх. Л.Оюун-Эрдэнэ тэртээ ЗГХЭГ-ын дарга байхдаа, “Шинэ 30 жил одоо л эхэлж байна” хэмээн улс төрийн карьераа ил тод зарлахдаа гишгүүр болгосон сэдэв.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаар Засгийн газар Д.Эрдэнэбилэгтэй хэлэлцээрийн ширээний ард сууж, дүн суутгаж байгаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” компаниудад төр шууд удирдлагаа тавьсан. Одоо Засгийн газрын мэдэл, менежментэд шилжээд удчихлаа. Хөгжлийн банкны “үлгэр” ч амар сайхандаа жаргах дөхчихлөө.

Чухам ийм үед яагаад Д.Эрдэнэбилэгийн асуудлыг, нөгөө л “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” компанийн талаар Засгийн газар үг унагаад, урьд ярьсан тоо баримтаа дахин сөхөж тавиад байгаа нь анхаарал татаж байна.

Энэ нь өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ТӨБЗГ-тай хамтарч, “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” компанийн төлөөлөлтэй уулзсанаас эхтэй юм. Д.Амарбаясгалан энэ асуудлаар лав огт дуугарч байсангүй. Одоо гэнэтхэн анхаараад эхлэв.

Өнөөдөр АТГ-ын үүдэнд МАН-ын хуульч Ү.Амарбат мэдээлэл хийхдээ Д.Эрдэнэбилэгийг хил давсан асуудлыг хөндөв. Д.Эрдэнэбилэг хил даваад бараг хагас жил өнгөрч байна. Засгийн газар таг чимээгүй л байсан. Яваад өгснийг нь мэдэлгүй өнгөрөөгүй нь лав, МАН. Тэгтэл яагаад өнөөдөр асуудлыг дахин сөхөж тавив гэдэг асуулт үүдэж байна.

Цаг хугацааны давхцалыг нь аваад үзвэл, тэр үес ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг Өмнөговь дахь Бортээгийн нүүрсний уурхайтай холбон “жиргэж” эхэлцгээсэн байдаг. Үүнд Д.Амарбаясгалан таатай хандаагүй.

Манай редакц өмнө нь Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан, МАН-ын газрын дарга Ц.Чулуунзагдын хамаарал бүхий “Админерал” ХХК-ийн асуудлыг хөндөж байсан. “Админерал” нь нүүрс баяжуулах үйлдвэр өөрийн хөрөнгөөр барьж байгаа. Тэгтэл сүүлийн саруудад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үндсэн төслийн хамт “Админерал”-ын үйлдвэрийг хамтатган зарлах ажиллагаа явагдаад байгаа.

“Админерал” ХХК нь Бортээгийн уурхайн гэрээт олборлогчоор бүртгэлтэй байдаг. Энэ утгаар зөвхөн баяжуулах үйлдвэрээс гадна уурхайгаас нүүрс олборлодог байж болзошгүй сэжим харагддаг юм.

Яг таг сэжим нээлттэй эх сурвалжаас олддоггүй ч Д.Амарбаясгалан “Админерал”-ын нүүрс баяжуулах үйлдвэр, Бортээгийн уурхайн асуудалд ихээхэн эмзэг хандаж байгааг тодотгон тэмдэглэж байгаа нь энэ юм.

Ийм ч учраас Д.Эрдэнэбилэг рүү, түүний нэр дурдагддаг үйлдвэрүүд рүү (өдгөө Засгийн газар авчихсан) асуудлыг чиглүүлж эхлэв гэлтэй. Үнэхээр жилийн дараа ч Засгийн газар ойлголцолд хүрч чадаагүй, Д.Эрдэнэбилэг хил даваад зугтчихсан юм бол түүнийг “Шувуу” ажиллагаагаараа авчрах хэрэгтэй. Ял зэмийг нь үүрүүлэх ёстой. Хэрэг нь шалгагдсан ч дарагдаад байгааг Хөгжлийн банкны үлгэр, домгийн дэрэгдүүр хэрсүү олон нийт мэдэж л байгаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрдэнэбилэг харин ч мангуунуудын хажууд хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн байх шүү. Мангуунууд өнгөрсөн 8 жилд зөвхөн улсын хамаг баялагыг л хулгай хийлээ. Оюун-Эрдэнэ нь амаараа л маш их ажил хийсэн байх. Тэрнээс энэ гээд хэлчих хийсэн ажил алга даа.

Зочин
Зочин

Гишүүд бүгд хулгайч өлөн нүдтэй харагддаг болсоон

Эрдэнэ
Эрдэнэ

Сахал энэ хулгайчыг бодвол 49 хувийг Монголд оруулсан хүн

Зочин
Зочин

Нянгарууд аа Жонхууг бариад хийчих тэгвэл та нарт итгэе. Чадахгүй бол худлаа чацга царайлаад яахав

Зочин
Зочин

МАН ын гол санхүүжүүлэгч байсан ш дээ

Баска
Баска

Эрдэнэбилэг гэдэг хүн Улаанбаатарт байж л байсан даа хилээр орсон гарсан талаар Хил хамгаалах байгууллагаас лавлагаа аваач ээ

dsn
dsn

huviin bodloor : Erdenebilegt ymarch yl uuruulj chadahgui , ali ch nam , shuuhiig uurchiluud ene hund lav haldaj chadahgui n todorhoi shuu !

Холбоотой мэдээ

Back to top button