УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Туг тахиулагсад: ЖДҮХС-гийнх Б.Батзориг, Хөгжлийн банкных Ё.Баатарбилэг

Хөгжлийн банкны зээлийн асуудалд МАН-аас ганц Ё.Баатарбилэг буруутгагдаж үлдэв.

ЖДҮХС-гийн зээлийн хэргийн процесс Хөгжлийн банкны зээлийн хэрэг дээр яг давтагдах нь.

МАН-ынхан ЖДҮХС-г баярын бялуу болгож, 99.5 тэрбум төгрөгийг тэнцүү хувааж хүртэцгээсэн. Тус намын 49 гишүүний хамаарал бүхий компаниуд авсан байдаг. Харин ЖДҮХС гэх баярын бялууг намынхандаа хэл амгүй, хувь тэнцүү хуваарилах хүндтэй үүрэг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт ногдож байв. Энэ утгаараа эцэст нь Б.Батзориг тунаж үлдэж, намынхан нь туг тахисан.

Тэрбээр хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлээд тун амархан мултарсан. Хоёр жил ЖДҮ-гийн хэрэг гэж шуугьсны эцэст 2020 оны наймдугаар сард шүүхээс Б.Батзоригийн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгоод сулласан байдаг. 


Саях Хөгжлийн банкны зээлийн луйварт ХЗБХ-ны дарга Б.Энхбаярын ахалсан түр хороо бүтэн гурван сарын турш гурван үе шаттайгаар 13 хоног 240 гаруй иргэн хуулийн этгээдийг байцаасан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд МАН-ын арав гаруй гишүүн овог нэрээ цоллуулж байв. С.Бямбацогт, Ч.Ундрам, Г.Дамдинням, А.Сүхбат, Ц.Гарамжав, Дэд сайд асан Ш.Лхамсүрэн гэхчлэн нэрс хөвөрсөн.

Улстөрчдөөс эцэст нь Ё.Баатарбилэгийн нэр тунаж үлдэж байна.

Гэхдээ Б.Батзоригоос ялгаатай нь тэр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж чадахгүй. Тийм хуулийн боломж байхгүй. Тэр хэрхэх бол гэдэг нь сонирхолтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button