УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энхбаяр: Нүүрсний хулгайн сонсголыг намар хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдааны эхэнд:

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Ард түмний баялагт хяналт тавьж байгаа байгууллага байна уу. Монгол Улсын хууль шүүх, прокурорын байгууллага авлига авдаггүй гэсэн дүгнэлт гарсны дараа хуулийн байгууллагадаа итгэнэ. Прокурорын дэргэдэх мөрдөх байгууллагыг татан буулгаад удаж байна.

ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр асуултын хариуд, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр бол ирэх долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Таны хөндсөн бүх зүйлс энэ хөтөлбөрт орсон. Сүүлийн жилүүдэд хууль хяналтын байгууллага 20 гаруй жил бугшсан асуудлыг ил болгож, парламентын хүрээнд нээлттэй сонсгол хийж илчилж байгаа. Авлигын хэргийн илрүүлэлт сайжирч байна.

Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Одоо нүүрсний хулгайн асуудлын сонсгол үлдлээ. Ажлын хэсэг гарсан. Сонсгол хийх тухай ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Энэ намар хийнэ. УИХ дахь АН-ын бүлгийн саналыг МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжээд "ковид-19"-ийн төсөвтэй холбоотой хяналтын сонсгол хийе" гэдэг шийдвэр, тогтоолыг мөн өчигдөр гаргасан" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүгд зугтаж оргон зайлсан хойно нь сонсгол хийгээд нэмэр байна уу яагаад хойшлуулаад бгаагаа тайлбарлаа

Зочин
Зочин

Бид шалгана шүү сонсгол хийнэ шүү гэж урьдчилж ярьж байгаа нь хуудуутай хулгайгаа янзла, зугтаа боломжоо хайцгаа гэсэн үг.

dalai
dalai

namar boltol sn idej uuj avaarai ! tamini

Зочин
Зочин

Боловсролын зээлийн сангийн хулгайч өөр хулгайн сонсгол хийхээр хэн дээ ч итгэх билээ дээ

Холбоотой мэдээ

Back to top button