УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Авлигатай 7 жил тэмцэхэд 30 тэрбум шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаанаар

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуултад хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Авлигын гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байна. Бид хөтөлбөр гаргадаг. Гэвч тунхгийн шинж чанартай, хөрөнгө мөнгийг нь тусгаж өгдөггүй. Тиймээс ялангуяа хүний нөөц, төсвийн асуудлыг нь давхар шийдэх хэрэгтэй. Жил бүрийн төсөвт авлигатай тэмцэх төсөв суулгаж өгдөг баймаар байна. Сүүлийн жилүүдэд нууцын гэрээгээр бүх зүйлээ нуудаг болчихсон" гэлээ.

ХЗБХ-ны Б.Энхбаяр: "Хөтөлбөр хэрэгждэг байх ёстой. Төсөв хөрөнгө, хүний нөөцийг нь шийдвэрлэх байдлаар батлах учиртай. Үүнийг дан ганц ажлын хэсэг, байнгын хороо, УИХ яриад болохгүй. "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийг Засгийн газар тооцож гаргаад, ЭЗХЯ-аар хянуулаад оруулж ир" гэдэг даалгавар өгөх гэж байгаа. Бидний урьдчилсан тооцоогоор авлигатай долоон жилийн турш тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоо гарсан. Авлигын төрлийн гэмт хэргийг шалгахад АТГ-ын хүн хүч хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Тиймээс хүний нөөцийн асуудлын талаарх тогтоолын төсөл дагуулж оруулж ирж байгаа" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Татварын дараах ашиг хуваарилалтыг тодорхой болгохгүй бол. Төрийн өмчит компанийн ТУЗ-ийнхөн дэндүү дур зоргоороо авирлаж байгаа. Жаахан ашиг гаргачих гээд. Хувьцаа эзэмшигчдэд хувьцааны ногдол ашиг олгохгүй гэж байгаа нь дэндүү бүдүүлэг явдал. Мөн АТГ-ын чиг үүргийг нэмэгдүүлэх асуудал. Орон нутаг дахь салбарын тухай ярьж байгаа юм" гэлээ.

ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр: "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 1.5.2-ийг тодруулж асууж байна. Заалтад: УИХ-ын гишүүний саналыг, батлагдсан бодлого шийдвэртэй уялдуулж хянах хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ гээд байгаа юм. үүнийг "Үндсэн хуультай зөрчилдөөд байна УИХ-ын гишүүний санал өгснөөр нь хариуцлага тооцох" юм шиг болоод байгаа тул өөрчилсөн.

Энэ намар төрийн өмчийн болон компанийн тухай хууль батлагдана. Үүгээр төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг хязгаарлах тухай санал оруулж ирж байгаа" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Уг нь авлигатай тэмцвэл болдог л доо. 2014, 2015 онд намайг Хууль зүйн байнгын хороонд байхад манай улс авлигын индексээр 72-т орж ирж байсан. Одоо 118, 119-т байна уу. Цаашдаа ч нэмэгдэх байх. Нэг нам олонх болоод сүүлийн найман жил авлига гаарсан. Төрөөс төрсөн тэрбумтнууд төрөлжсөн. Гааль, сангуудаас тэрбумтнууд төрж байна. Ийм л байна. Дээр үед Чингис хааны үед "дүүрэн алттай илжиг унасан эмэгтэй хүн, Европоос Ази хүртэл явж болохоор тайван байдаг байсан" гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ. Өнөөдөр жийп дүүрэн тэрбум төгрөг ачсан баячуудын хүүхдүүд сайд ч болж болж байна. Ийм л орчинд амьдарч байна. МАН-авлигач гэдэг үг бараг адилхан болчихсон" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mungig nemlee geed avilgatai temtsej bgaa n haa bgaa yu

Зочин
Зочин

Ха ха авилгалчид авилгалтай тэмцэн гэнэ үү. Хошин шог цаашаа гэж

Холбоотой мэдээ

Back to top button