УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: МАН-ынхан кнопдоо хүрэхгүй байж, англи хэлийг дэмжиж өгөөч

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаанаар яг одоо Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Уг хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа нь энэ юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Улстөржих гэхээсээ илүү төрийн зүтгэлтэн байх асуудлыг бид ярих ёстой. Өнөөдөр бид Манжын дарлалд байхдаа гадаад үндсэн хэл манжийг сураагүй. ЗХУ-ын эдийн засаг, улстөрийн хамааралтай байхдаа сураагүй. Монгол хүний зүрхэнд байгаа тэр эх оронч сэтгэл бол хар хайрцаг. Хэл соёлоорооо Монгол Улсаа өдий зэрэгтэй авч яваа. Зөвхөн англи хэлийг сургахыг хориглож байгаа гэж битгий ярь. Заавал хуульчлах гээд байгаа нь ямар санаа зорилготой юм бэ. Зундуйн Доржын үгийг сануулъя" гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Эрх чөлөөт иргэдийн баталгаа чинь англи хэлтэй холбоотой болчихлоо. Болотсролы ялгаа нийгмийн анги давхрага үүсэх шалтгаан болж байна. Кастын систем рүү түлхэн оруулах гэж байна. Багш боловсрон хүчний шийдвэрлэх асуудал байгаа байх. Олонхын бүлгийнхэн кнопдоо хүрэхгүй байж, англи хэлийг дэмжиж өгөөч. Энэ орж ирсэн заалтыг унагааж өгөөч гэж хүсэж байна.

УИХ-ын Т.Аубакир: "Казак хүүхдүүд төрөөд цагаан толгойгоо дөнгөж цээжилж байтал албан ёсны монгол хэл орж ирнэ. Ингээд байж байтал англи хэл орж ирэх нь. Эрдэмтдийн хэлж байгаагаар шинжлэх ухаанчаар тайлбарласан зүйл бий юу. Англи хэлтэй байх нь зөв. Бид орос хэл үзэж байсан. Муудсан зүйл алга. Хоёр хэл үздэг хүмүүсийг бодолцож, бодлоготой хандаач ээ гэсэн санал хэлэх гээд байна. Гурван цагаан толгой цээжлэх нь байна шүү дээ. Казак хэл үзэхгүй байна гэж байхгүй. Үндсэн хуулийн 8.1 дэхь заалтыг бүдүүлгээр зөрчинө гэсэн үг. Эх хэлээрээ боловсрол эзэмшинэ. Төрийн хэл монгол хэлийг заавал сурна. Дээр нь нэмээд англи хэл орж ирэх нь ээ. Тиймээс УИХ-ын гишүүдийг бодолтой хандаарай гэж хэлье" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Энэ бол улстөржүүлээд хурцатгаад байх асуудал биш. Шинжлэх ухааны асуудал. Үүн дээр дэгийн зөрчлүүд гарч байна. Монгол хэлээ л дэмжье, үзье гэдэг үндэсний бодлого байдаг болохоос биш технологийн үед ямар хэл сурах нь сонголтын асуудал. Тиймээс хоёр дахь гадаад хэлийг хуульчлаад тулгаан шаардах юм бол Монгол Улсад явуулж байгаа Герман, Франц, Хятад, Орос, Япон, Солонгос сургуулиуд бүгд хаагдахад хүрнэ. Үүнийг л олон улс гээд байгаа юм" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дарга нар хүүхдээ цэцэрлэгээс нь Англи хэл заадаг

dalai
dalai

halah helee buten tsever helj chadahgui bj bas angli sanaatai yu ? helgui daadai mini !

Холбоотой мэдээ

Back to top button