УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Казах хүүхдүүд гурван цагаан толгой цээжлэх нь. Бодолтой хандаач"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Улмаар одоо уг хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Энэ үеэр УИХ-ын Т.Аубакир төрийн хэлээс үндэснийхээ хэлийг илүүд тавьж дараах байр суурийг илэрхийллээ. Ингэхдээ англи хэлний заалтыг дэмжиж байна ч гэсэнгүй, дэмжихгүй байна ч гэсэнгүй. Гагцхүү "Баян-Өлгийн хүүхдүүдэд гурван хэл сурах шаардлага үүсэх нь үүнийг бодолцоорой" гэх утгатай зүйлсийг ярив.

Тэрбээр "Казак хүүхдүүд төрөөд цагаан толгойгоо дөнгөж цээжилж байтал албан ёсны монгол хэл орж ирнэ. Ингээд байж байтал англи хэл орж ирэх нь. Эрдэмтдийн хэлж байгаагаар шинжлэх ухаанчаар тайлбарласан зүйл бий юу. Англи хэлтэй байх нь зөв. Бид орос хэл үзэж байсан. Тэглээ гээд муудсан зүйл алга. Хоёр хэл үздэг хүмүүсийг бодолцож, бодлоготой хандаач ээ гэсэн санал хэлэх гээд байна. Гурван цагаан толгой цээжлэх нь байна шүү дээ. Казак хэл үзэхгүй байна гэж байхгүй. Үндсэн хуулийн 8.1 дэхь заалтыг бүдүүлгээр зөрчинө гэсэн үг. Эх хэлээрээ боловсрол эзэмшинэ. Дээр нь төрийн хэл монгол хэлийг заавал сурна. Дахиад нэмээд англи хэл орж ирэх нь ээ. Тиймээс УИХ-ын гишүүдийг бодолтой хандаарай гэж хэлье" гэлээ.


-Монгол хэлээ л үзье гэсэн үндэсний бодлого бий-

Түүнийг ийн үгээ хэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Энэ бол улстөржүүлээд хурцатгаад байх асуудал биш. Шинжлэх ухааны асуудал. Үүн дээр дэгийн зөрчлүүд гарч байна. Монгол хэлээ л дэмжье, үзье гэдэг үндэсний бодлого байдаг болохоос биш технологийн үед ямар хэл сурах нь сонголтын асуудал. Англи хэлийг бүгд дэмжиж байгаа. Дэлхий нийтийн хэл. Дэмжихгүй гэсэн нэг ч гишүүн, нам байхгүй. Харин улстөржүүлээд тэмээ, бух хоёрыг зодолдуулж байгаа юм шиг ярих нь үндэсний эрх ашигт нийцэхгүй асуудал. Нэгдүгээрт Монгол хэлээ сурах ёстой. Нэгдүгээр ангиасаа англи хэл үзээд эхлэх юм бол кирилл үсгээ латин үсгэн рүү шилжүүлэх үү.

Цаашилбал үндэсний цөөнхийн асуудал гарч ирнэ. Казах хэл үзэхгүй англи хэл үзэх юм уу. Англи хэл үзэхгүй казах хэл үзээд "монгол хэл үзэхээ боль" гэж байгаа юм уу. Монгол хэлээ л үзье гэсэн үндэсний бодлого байдаг болохоос биш технологийн дөрөвдүгээр хувьсгалд хэл сурах асуудал хамаагүй хялбарчлагдчихсан.

Тиймээс хоёр дахь гадаад хэлийг хуульчлаад тулган шаардах юм бол Монгол Улсад явуулж байгаа Герман, Франц, Хятад, Орос, Япон, Солонгос сургуулиуд бүгд хаагдахад хүрнэ. Үүнийг л олон улсын асуудал гээд байгаа юм.

Цөөнхийн хэлийг үгүйсгэж болохгүй. Хүндэтгэх нь ардчиллын зарчим. Сургалтын хэлийг хөтөлбөртөө л тусгах ёстой" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Болат
Болат

Монгол хэл сурахгүй нь Шинжаан руугаа явж болно шдээ. Чөлөөтэй

Зочин
Зочин

Uursdiinhu heliig surna gej yu bdag yum be kazakuud turuud unagan heleere yrina biz de mongol ulsiin irgen gej yvj bga bol mongol heliig surah heregtei shde

Ирээдүй
Ирээдүй

Дэлхий даяар хүүхдийн тархины хөгжил 5-9 насандаа олон хэл сурсан хүүхдүүдийн оюун ухаан сэтгэлгээний өргөн мэдрэмж маш өндөр байна. Мөн тайван стрес маш бага ажиглагдаж бна гээд бхад. Энэ насны хүүхдүүд сурах чадвар нь 10-12 насныхнаас 30% илүү бна гээд бхад . Улны иргэд ба мөнгөтэй иргэд гэсэн ангийн давхрага үүсээд бна шүү

Зочин
Зочин

tuba buriad bas tegehuu shinjaan luugaa garchihgui yu dee

Зочин
Зочин

Дургүй бол Казахруугаа явж болно шдээ Та нар Монгол Улсад амьдарч байгаагаа бүү март.

Зочин
Зочин

Үндэстэн ястан бүгд өөрийн унаган хэлээ мэддэг байх хэрэгтэй. Хэдийгээр Монгол улсын иргэн ч гэсн Казах, буриад, дүрвэд баядууд өөрийн хэлээрээ ярьж бичихийг сурах хэрэгтэй. Бүр 1-3 дугаар анги хүртлэх өөрийн үндэстэн, ястны хэлээр сурах боломжийг нээлттэй болгож харин түүнээс хойш халх хэлийг заавал, англи герман япон хэлийг хүссэнээрээ сурах боломж олгомоор байна. Саяхан би Хэнтийн хэдэн буриад сумаар явсан 40-өөс залуу буриадууд маана бүгд халхаар ярьдаг болчихсон байсан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button