УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: ҮХЦ-ийн гишүүнээс Ц.Нанзаддоржийг чөлөөлөв
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлснийг ийн хэлэлцсэн байна.
Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтдээ: өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай дурдсан аж.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжжээ. Цэцийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив.
Ц.Нанзаддоржийн хувьд: 2018 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байжээ.
- 1984-1994 онд Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Өмч хувьчлалын комисст ахлах мэргэжилтэн,
- 1994-1996 онд “Ажираг” ББХК-д менежер,
- 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга,
- 2000-2004, 2010-2012, 2013-2015 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал,
- 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга,
- 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга,
- 2016-2018 онд “BOD” ХХН хуулийн фирмд хуулийн зөвлөх.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор: Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.