НИЙГЭМ
Жолооч явган зорчигч руу ус цацсан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс жолооч нарыг явган зорчигч руу ус цацахгүй явахыг анхаарууллаа.
Хэрэв ус цацсан тохиолдол гарвал явган зорчигч Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төв газрын харилцах 102 утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой аж.
Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх зөрчил гаргасан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгодог байна.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намайг норголоо гэжөмнөөс нь улс 100 мянгыг авдаг нь яаж баыгааюм. Зүй нь улс аваад надад хоёуулаа цавчиж болно биздээ
Ус зайлуулах шугам хоолойгоо стандартын дагуу хийж чадаагүй зам тээвэр хотын захиргааныхныг хэдэн төгрөгөөр торгож байгаа вэ . Тэд цалингаа бүтэн авч байгаа даа.
Цацах гэсэн санаатай жолоо барьж байгаа хүн алга байнаа.
Замаа зөв барьсан юм уу
Зураг төсөл зохиосон, гүйцэтгэж хийсэн компани, хүлээн авсан улсын комисс той хариуцлага яримаар байна
Ганцаараа жолооч юм шиг давхидаг өвчтэй жолооч нар байнаа байна.Тэгээд тэр жолоочийг торгосон мөнгийг ус цацуулсан хүн авах уу , улс төсөвтөө нэмэрлэх юм болов уу .
Цацах гэсэн санаатай жолоо барьж байгаа хүн байхгүй байнаа.
Замаа зөв барьсан юм уу
Зураг төсөл зохиосон, гүйцэтгэж хийсэн компани, хүлээн авсан улсын комисс той хариуцлага яримаар байна
За одоо болио. Замын ашиглалт хариуцсан албан газар , түгжирэл бууруулах сайд , хотын захирагч нартай ярихгүй юу. Тэгээл улны бид нарлуу торгоно энэ тэр гэх юм
Эргүү малнуудаа,замынхаа онгорхой ,цоорхой элдэв нүхгүй болгочихоод , стандартын сайхан замтай болгочихоод дараа нь торгоно гэж донгосцгоо. Санаатайгаар явган зорчигч руу ус цацахгүй нь тодорхой.Сав л болбол торгоно ,шийтгэнэ гэж солиорч байхаар олигтойхон ажилаа хийцгээ.