Улс төрийн мэдээ

"Сугарч" үлдсэн Г.Амартүвшинг дахин шалгуулахаар прокурор эсэргүүцэл бичих үү

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна.

Өмнө нь 40 гаруй хоногийн турш шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн. Харин үүгээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг гэм буруугүй хэмээн үзсэн билээ. Ерөөс 80 холбогдогчтой эл хэргээс ганцхан улстөрч гэм буруутай гэж шийдвэрлэгдэн үлдсэн нь Ё.Баатарбилэг гишүүн юм.

Тэгвэл, эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн прокуроруудын зүгээс Г.Амартүвшин, нарт гэм буруугүй хэмээн үзсэн шийдвэрт эсэргүүцэл бичихээр болсон гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь 2019 онд жил хагасын хугацаанд Хөгжлийн банкны захирлын албыг хашсан. Харин энэ хугацаанд Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий компанид нийт 33 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэдэг хэрэг бий.

Тэднийг ямар зүйл ангийн дагуу яллагдагчаар татаад байв?

Г.Амартүвшинг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэг буюу,

нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх.

Х.Ганхуягийг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.2.1,3 мөн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэг буюу,

нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх.

Харин Г.Дамдиннямыг яллагдагчаар татаагүй юм.

Тэдний Хөгжлийн банкны хэрэгт холбогддог схем

Г.Амартүвшинг гэм буруугүй гэж үзсэн мөртлөө, нэг цаг үед Хөгжлийн банкад ажиллаж байсан мэргэжилтнүүдийг гэм буруутайд тооцсон. Энэ агуулгаар прокурор эсэргүүцэл бичих үндэслэл бий.

Харин Х.Ганхуягийн төрсөн эгчийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг "Вертекс Майнинг партнер" ХХК нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан.

Г.Амартүвшин ажлаа өгөөд хэдхэн хоносны дараа зээл данс руу шилжсэн байдаг.

Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням нь "Вертекс майнинг партнер" ХХК-д хувьцаа эзэмшдэг байсан ч хожим нэрээ улсын бүртгэлээс хасуулсан билээ. Энэ схемээр Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар Хөгжлийн банкны хэрэгт холбогддог.

Гэвч шүүх тэднийг гэм буруугүй гэж үзээд байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар прокурор эсэргүүцэл бичиж, шүүх үндэслэлтэй гэж хүлээж авбал тэдний хавтаст хэрэг дахин сөхөгдөх нь.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хэрэгсэхгүй болгосон бүх хэргүүдэд прокурор эсэргүйцэл бичих хэрэгтэй. Тэгэхгүй бол ял авахгүй юм чинь ийм төрлийн хэрэг хийж болох юм байна гэх ойлголттой болж цаашид хулгайчид даварна..

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн

Зочин
Зочин

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ОРГИЛ ГЭДЭГ НЭХЭМЖЛЭГЧ НЬ АМАРТҮВШИН ХЭРХЭН БУСАД АЖИЛТНАА АРАМТАЛЖ ХУУЛЬ БУСААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ ОЛГУУЛСАН, МӨНГӨ УГААСАН ТУХАЙ ТОДОДДОС ТОД НҮҮРЭН ДЭЭР НЬ ХЭЛЖ БАЙСАН ШҮҮДЭЭ. ЭНЭ 3 ХҮН НИЙЛЖ ЗЭЭЛ НЭРЭЭР МӨНГӨ УГААЖ ХӨДӨЛМӨРЙН БУС ОРОГО ОЛСОН НЬ ҮНЭН ТУЛ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧИХ ЁСТОЙ ШҮҮ. ТҮМЭН НҮДТЭЙ ШҮҮ

ТАХ
ТАХ

20 онд Гадаадын иргэн, Хөгжлийн банк-г зоригтой тонож мөнгө угааж бн, гишүүн болж нуугдана, удахгүй татагдана гж амтай болгон ярьж бсн, манай шүүхийн царай энэ.

Зочин
Зочин

Сугарсан 40-д албан тушаалтанд бүгдэд нь прокурор эсэргүүцэл бичих хэрэгтэй. Албан тушаалын хэрэгтэй ингэж тэмцэхгүй ээ Монголын шүүхээ. Шүүх бүрэлдэхүүн их нотой байсан анхнаасаа. Болдбаатар бол АН-н Оюунбаатарын төрсөн дүү. Оюунбаатар нь Хэнтийн Засаг дарга байсан, их хуралд нэр дэвшээд унаж байсан. Нөгөө эрэгтэй шүүгч нь бас ашиг сонирхлын зөрчилтэй. Өмнө нь Хөгжлийн банкны хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, дэд захиралтай нь баз хүргэн гээд бичигдэж байсан гар

хүүхэн
хүүхэн

худалч этгээд дээ

Зочин
Зочин

Uchnuun alban tushaaltnud sugarch uldsen shdee

Холбоотой мэдээ

Back to top button