НИЙГЭМНийгэм мэдээ

Хөвсгөлд мотоциклтой гол гаталж явсан иргэн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд гол гаталж явсан хоёр иргэний нэг нь амиа алджээ. Тодруулбал, тус сумын Баянхошуу багийн Далангийн-Ам гэх газар өнгөрсөн шөнө хоёр иргэн мотоциклтой туулж явсан аж.

Нас барсан иргэний цогцсыг осол болсон газраас зүүн зүгт 5.5 км-т, Баянхошуу багийн Өргөн хайрын дэнж гэх газар голын эргээс 10 метр зайтай, 0.2 метрийн гүнээс олжээ. Онцгой байдлын албан хаагчид нас барсан иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Он гарснаас хойш гурван суманд дөрвөн удаагийн усны ослын дуудлага бүртгэгджээ. Улмаар дөрвөн хүн амиа алдсан байна.

Иргэд та бүхнийг усны түвшин нэмэгдсэн эдгээр өдрүүдэд сонор сэрэмжтэй байхыг байхыг анхааруулж байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ргараа
ргараа

ёоо тэнэг хүн байгаа бишдээ моциколтой гол гаталаад л амьнаасаа уйддаг юмуу яадаг юм хайран сайхан амь хэнэггүй тэнэг байдлаасаа болж ингэх гэждээ

Холбоотой мэдээ

Back to top button