НИЙГЭМ

Сэлэнгэ: Ерөө болон Бугант голын үерийн түвшин 40-56 см-ээр нэмэгдсэн

Үргэлжилсэн борооны улмаас Сэлэнгэ аймгийн Ерөө болон Бугант голын үерийн түвшин нэмэгдэж зарим гол үерлэх магадлалтай байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга Г.Галбадрах-тай холбогдлоо.

Тэрбээр “ Одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумаас хоёр, Сайхан сумаас нэг үерийн дуудлага ирлээ. Ерөө болон Бугант голын үерийн түвшин өчигдрийнхөөс 40-56 см-ээр нэмэгдсэн байдалтай байгаа юм.

Хэрэв бороо орсоор байвал Хүдэр, Зэлтэр, Сэлэнгэ мөрний зарим хэсгээр үерлэж болзошгүй. Одоогоор гамшгийн нөхцөл байдал үүсээгүй байна. Бид болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдалтайгаар ажиллаж буй” хэмээлээ.

Ц.ДАВААСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button