НИЙГЭМ

Урианхай сурын харваанд түрүүлсэн харваачийг “Приус-20” маркийн автомашинаар байлна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өнөөдөр эхэллээ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 400 харваач бүртгүүлжээ. Тодруулбал, нийслэлийн болон 13 аймгийн харваачид оролцож байгаа аж.

Баяр наадамд түрүүлсэн харваачдыг Урианхай сурын холбооноос автомашинаар шагнах юм байна.

Тус сурыг зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлог юм байна. Нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг ажээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button