БНСУ-ын "Couriers In Mongolia" нэвтрүүлэг: Монгол яг л Азийн Швейцарь шиг юм

“Couriers in Mongolia” нэртэй нэвтрүүлэг БНСУ-ын JTBC телевизээр наймдугаар сарын 18-ны 11:00 цагаас гарах юм байна.
JTBC телевизээс нэвтрүүлгийн анхны тийзэр бичлэгийг цацсан бөгөөд дуучин Ким Жонгүк “Монгол яг л азийн Швейцарь шиг юм” хэмээн хэлэх бий. Тус нэвтрүүлгийн багийнхан эхний илгээмжээ Төв аймгийн Баянцогт суманд хүргэжээ. Түүнчлэн Хөвсгөл нуур, Алтай таван богд руу аялж, Архангай аймгийн Цэнхэр сумын Дуутын ресорт гэх амралтын газарт саатсан зургууд чамгүй шуугиан тарьсан.
“Монгол дахь шуудан зөөгч” нэвтрүүлэг нь хүргэлтийн дэд бүтэцгүй Монгол улсад илгээмж хүргэх тухай гарах юм. Уг нэвтрүүлэг харь оронд өрнөх үйл явдал, сонирхолтой аялалуудаар үзэгчдийг уйдаахгүй гэх мэдээлэл цацагдсан билээ.
Энэхүү нэвтрүүлэгт оролцож буй оддын бүрэлдэхүүнд дуучин Kim Jong Kook, Hong Kyung Min, жүжигчин Jang Hyuk, Cha Tae Hyun, Hong Kyung In, Kang Hoon нар багтсан байна.
Б.ХУЛАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.