Афганистанд гоо сайхны салонуудыг хаах шийдвэр гарч, эмэгтэйчүүд жагслаа

Афганистанд талибанууд гоо сайхны салонуудыг хаах шийдвэр гаргасан тул эмэгтэйчүүд жагсаал хийв. Нийслэл Кабулд цугларсан эмэгтэйчүүд “Ажил, талх, шударга” ёс гэсэн уриа лоозон барьж тус улсын төрийг барьж буй Талибан бүлгэмийн шийдвэрийг эсэргүүцсэн юм.
Жагсаалыг тараахын тулд Талибан бүлгэмийн цэргүүд усан буу ашиглажээ. Мөн зарим жагсагчид тэдний эсрэг цахилгаан буу ашигласан гэж хэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. “AFP” агентлагийн мэдээлснээр лхагва гарагт (2023.07.19) болсон тус жагсаалд 50 гаруй эмэгтэй оролцсон байна.
Талибаны удирдагч нар 2021 онд Афганистаны засгийн эрхийг авсны дараа эмэгтэйчүүдийн эрх тус улсад улам бүр хязгаарлагдах болсон. Тэдний удирдлага дор эмэгтэйчүүд анги танхим, биеийн тамирын заал, цэцэрлэгт хүрээлэнд орохыг хориглосон. Мөн саяхан эмэгтэйчүүдийг НҮБ-д ажиллахыг хориглосон байна. Эдгээр шийдвэрийг эсэргүүцсэн жижиг хэмжээний жагсаал хэд хэдэн удаа гарсан ч тэр бүрийг Талибаны удирдлага нухчин дарсан юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эх хүнээс төрөөгүй юм байх даа. эмэгтэйчүүдээ нухчин дараад байхын
Үзэсгэлэнтэй схн бүсгүйчүүдээ харж хайрлаж бахархаж чаддаггүй мунхагийн туйл болсон бүдүүлэг харгис эрчүүдтэй аймаар орон юмаа.
Дэлхийн улс орнуудын хөгжлөөс Афганчууд хол хаягдаж байгаа юм байна.Улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо маш их байдгийг тэнэг талибанчууд хэзээ ойлгох вэ.
Oxid busguichuud emegteichuudee ad uzeed baidag urgeljiin dain dajintai aimshgiin oron baina daa