Нийгэм мэдээ
Цэцэрлэгийн II элсэлтийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны элсэлтийн бүртгэлийн хүсэлтийг өнөөдрөөс буюу 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдөр хүртэл "e-mongolia" системээр дамжуулан авна.
Та хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 09 дүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу!
- Элсэлтийн бүртгэлийн хариуг 9 дүгээр сарын 21-ээс хойш таны бүртгүүлсэн дугаарт мессежээр илгээх болно.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.