НИЙГЭМНийгэм мэдээ

Наранбулаг сумын ЗД: Төсвөөс баталсан мөнгө хор авч хүрэлцээгүй тул модод өтсөн

Увс аймгийн Наранбулаг сумын "Шаттын хөндий" гэх газрын ой мод өтөж, экологийн тэнцвэрт байдал алдагдсан дүрс бичлэг цахим орчинд тархаад байгаа юм. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга С.Дэлгэрномингоос тодрууллаа.

-Цахим орчинд танай нутгийн ой модод өтөнд баригдсан талаарх бичлэг тархсан. Хэзээнээс модод өтсөн бэ?

-Энэ оны зургаадугаар сард нутгийн иргэдээс ой модон дахь мод өтсөн гэх мэдээлэл ирсэн юм. Мэдээлэлтэй холбогдуулаад Малчин суманд байрлах ойн ангид тухайн хэсэгт ажиллуулахаар шаардлага тавьсан. Наранбулаг сумын эл хэсгийн ой модыг Малчин суманд байрлах ойн анги хариуцдаг юм.

-Тэгэхээр өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн газар нутагт шавжны хор цацаагүй байсан гэсэн үг үү?

-Засаг даргын захирамжаар долоодугаар сард 3-нд ажлын хэсэг байгуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн 4000 га талбайд хортон шавж устгах ажлыг “Монгол уулын ой” гэх компанитай хамтран хийж эхэлсэн юм.

Гэсэн хэдий ч шавжны хор цацагдаагүй газрууд үлдсэн. Өтөнд идэгдсэн хэсэг бол хор цацагдаагүй үлдсэн хэсэг юм.

-Хэр хэмжээний газарт хор цацаагүй вэ. Тооцоолж гаргасан уу?

-Нийт 4000 га талбайд хор цацах ёстойгоос 2000 орчим га талбайд хор цацаагүй.

-Дээрх хэсэг газар хор цацагдаагүй үлдсэн шалтгаан нь юу вэ?

-Улсын төсвөөр хэдийн баталчихсан учраас төсөвтөө тааруулж, хор авсан. Тэр нь ердөө 2000 орчим га талбайд хүрэлцээтэй байсан юм.

-Хортон шавжны тархалт хэр байна вэ?

-Хужирт багийн нутаг дэвсгэр, Хайрхны хамар, Хар толгой, Сонгинот, Зурагт, Омгор гэх газруудын 1000 га газарт өт, хортон шавж мод идэж, гэмтээсэн байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 11, 2023 13:56

Монгол улс мөнгөгүй өртэй гэчээд сонгуулиар маш их мөнгө гарч ирдэг энэ юуны хаанаас гарч ирдэг мөнгө болохыг ш�##�гах ганц ч амьд хүн байдаггүй

Зочин
Зочин
9 сар 11, 2023 23:30

Тэрбум мод тарих гээд зүтгэж байдаг, гэтэл ой мод нь өтөөд өмхөрч байх гэж, уялдаа холбоо �##�га, хүнд сурт�##�, ашиг хонжоо хайсан �##�бан туша�##�тнуудаас л болох юм.

Холбоотой мэдээ

Back to top button