НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Германы шигшээ багийн тамирчны менежер М.Лох Т.Хангалтай хамтран ажиллана

Волейболын ОУХМ Тамираагийн Хангал Германы Маркус Лох гэх менежертэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Маркус Лохын хувьд сагсанбөмбөгийн ДАШТ-ий аварга болсон Германы шигшээ багийн хоёр тамирчны менежерээр ажилладаг юм.

М.Лох хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэрээ “Өнөөдрөөс Т.Хангал амьдралын минь нэг хэсэг боллоо. Хамгийн гол нь түүнийг гэр бүлийнхэн нь дэмжиж буй нь сайхан юм. Түүний ирээдүй тод гэрэлтэж байгаа. Монголыг спортоор дэлхийд таниулах боломж олон бий. Энд өндөр зэрэглэлийн тамирчин олон байна. Харамсалтай нь өндөр зэрэглэлийн менежер төдийлөн харагдсангүй” гэв.
Харин Т.Хангалын хувьд ийнхүү Европт тоглох зорилгынхоо суурийг тавилаа. Тэрбээр энэ жил сургуулиа дүүргэж, Монголдоо тоглочихоод ирэх жил Герман руу явах билээ.
А.ДАВАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАШ САЙН БАЙНА, ХҮҮД АМЖИЛТ ХҮСИЕ. ЕВРОПЧУУДЫН ДУНДААС ГЯЛАЛЗААД ГАРААД ИР ТЭГЭЭД ДЭЛХИЙН ОД БОЛООРОЙ. НААД ЕВРОДУУД ЧИНЬ ХҮНД БИЕТЭЙ УДААН ХӨДӨЛГӨӨНТЭЙ. ТЭД ТОГЛОЛТ ЭХЛЭЭД УДАЛГҮЙ ЗОВЛОГОО ДААХГҮЙ БОЛЖ ЯДАРЧ ЭХЭЛДЭГ ЮМ. МОНГОЛ ХҮНИЙ ЭР ЗОРИГ, ХУРД ХҮЧ, АВХААЛЖ САМБААГ ЕВРОДЫН ХЯМСГАР ҮЗЭГЧДЭД ХАРУУЛААД ӨГӨӨРЭЙ. АМЖИЛТ!