Чингис хаан музей баасан гарагт ажиллахгүй

Чингис хаан Үндэсний музей энэ баасан гараг буюу энэ сарын 15-ны өдөр ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.
Тус музейн захиргаанаас өвлийн цагийн хуваарьт шилжиж буйтай холбоотой дотоод ажилтай тул энэ баасан гарагт олон нийтэд үйлчлэхгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Улмаар есдүгээр сарын 15-ныг хүртэл музей 09.00-20.00, тасалбарын касс нь 19.00 цаг хүртэл ажиллах юм байна.
Ташрамд дурдахад хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Чингис хаан Үндэсний музейн үзвэрийн үнэ:
- 0-6 насны хүүхэд үнэгүй
- 18 нас хүртэлх ахлан ангийн сурагчид 15
- бакалаврын түвшний оюутан 15
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 15
- ахмад настан /эрэгтэй "60+", эмэгтэй "55+"/ 15
- том хүн 30
- гадаадын иргэн 30
- гадаад хүүхэд 15 мянган төгрөгөөр тус тус үйлчлэх юм.
Чингис хаан үндэсний музей нь 22,500 м.кв талбайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилгатай билээ.
1-8 давхартаа нийт 10,200 м.кв талбай бүхий Монголын анхны төрт улсууд, Монголын их эзэнт улс, түүний бүрэлдэхүүний улсууд, XV-ХХ зууны үеийн хаад язгууртнууд, Дэлхий дахин ба монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзүүллэгийн нийт зургаан танхим, түр үзэсгэлэнгийн хоёр танхимтай юм.
Б.УУГАНБОЛОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.