НИЙГЭМНийгэм мэдээ

Ахмадууд: Баримт бичиг нь шатсан гэх шалтгаанаар 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч болохгүй

Тэтгэврийн шинэчлэлд хохирсон ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэхээ мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ.

Тэд Сангийн сайд Б.Жавхланд тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр ангилж, ойролцоо түвшинд хүргэнэ гэж мэдээлсний дагуу иргэдийн тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмээгүй гэсэн юм.

Ахмадын төлөөлөл "Тэтгэвэр нэмэгдсэн гэх ч 5-10, 30-40 мянгаар нэмэгдэж, зарим иргэдийнх хасагдаж бодогдсон. 330 мянган тэтгэвэр авдаг ахмадуудын 270 гаруй мянга нь 500-600 мянган төгрөг авч байна. Үндсэндээ 58 мянга орчим ахмадын тэтгэвэр нэмэгдсэн бол 270 гаруй мянган ахмадын тэтгэвэр нэмэгдээгүй" хэмээсэн юм.

Тэд үргэлжлүүлэн "Нийгмийн даатгалын сангаас энэ талаар тодруулсан. Татан буугдсан, шатсан архивд 30-40 жил нийгмийн даатгал улсдаа төлж, ажилласан ахмадын маань баримт бичиг алга болсон гэдэг шалтгаанаар автоматаар 500 мянгаар тогтоосон тэгж мэдээлсэн юм.

Улсдаа 20-оос дээш жил ажилласан иргэдийн тэтгэвэр 700 мянган төгрөгт хүрч байна. Ахмадууд гэхээр л хоол идэхгүй байна гэж байхгүй. 2013 оны цалингийн 1.4 сая төгрөгийн хязгаараас бидний тэтгэврийг тооцоолж гаргасан байна шүү дээ" гэлээ.

Б.УУГАНБОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэтгэвэрийг хуулийн дагуу тогтоодог учраас ахмадуудыг ялгаварлаж байна гэж үзэж болохгүй. Хамгийн гол нь ажилласан жил авч байсан цалингийн хэмжээнээс хамаарч тэтгэвэрийн хэмжээ тогтоогддог. Түүнээс тэтгэвэрийн зөрүүг арилгана гээд бүх ахмад ижилхэн тэтэгэвэр аьч болохгүй.

Зочин
Зочин

Булгантуяагийн бууны нохдууд ялгаварлалтад өртсөн ахмадуудыг битгий доромжлоод байгаарай.Хийдэг юмаа хийсэн хүмүүс шүү.

Зочин
Зочин

Ямар албан тушаал хашиж байсан мөн хэдэн төгрөгийн цалин авч байсан, хэдэн жил ажилласан, хэдэн төгрөгийн шимтгжл төлсөн гээд олон хүчин зүйлээс шалтгаалж тэтгэвэр өөр өөр тогтоогдоно мөн өөр өөрөөр нэмэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь засгийн газар тэтгэврийн нэмэгдлийг зөв тооцсон.

Зочин
Зочин

Энэ шаардлага хүргүүлээд байгаа ахмадууд олигтой олон жил олигтой ажил хийж байгаагүй учраас л 550 мянган төгрөг авч байгаа байх. Ер нь судлаад үзэхэд 550 мянга авч байгаа ахмадуудын 90 орчим хувь ердөө ажил эрхэлж байгаагүй юм билээ. Харин ч төр засаг 550 мянган төг өгч байгаад баярлаад залбираад явах ёстой шүү.

Танхай эмээ
Танхай эмээ

Энийгээ эртхэн мэдсэн бол ажил хийж шимтгэл төлж байдаг байж.Оройтжээ. Орилоод яахав олны шившиг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Олигтой жил хжиллаагүй өөдтэй цалин авч шимтгэл төлж гиигүүлээгүй байж улсынхаа өгсөн халамжииг голоод бусадтай барьцаад үнэг толгой муутайдаа ичиж амьдар 550000 өгч буй нь их юмшүү их мөнгө шүү амьдарч чадахгүй байвал үхээч

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Тэтгэвриин талаар яиарч мэдлэггүй тэнэгүүд мөнгө нэхэхээс аөр бодох юм алша уу ажил хииж байхгүй юу хииж явсан юм гасаараа залуу насаа өвгөн эмгэн болтлоо ажил хииж улсдаа тус нэмэр болж явсан хүмүүсиин тэтгэюэр овоо гэмэгдсэн юм түүнд л атаархаад хэсэг хүмүүс рэл амаа рөрөөдөөд байх юм мөнгө хүссэнээо зүгээр олдоод байдхггүй юмшүү тэнэгүүд ээ

Иргэн
Иргэн

Бага залуу насандаа тархиа ахиухан зулгааж их дээд сургуулийг амжилттай төгсөж, цаашид албан тушаалд шаталан дэвшиж олон жил тархи, махаа зулгааж ажилласан хүмүүс нь өндөр тэтгэвэр авах ёстой. Төр ч энэ зарчмыг баримталж байгаа. Цаашид энэ зарчмаа баримтлах нь ч зөв шүү. Залуудаа их дээд сургуульд сурч тархиа зулгаагаагүй мөртлөө мөн сургууль төгсөөгүй ч ажил хийж махаа зулгаагаагүй бол бага тэтгэвэртэй байх нь яалт ч үгүй зөв. Энд гомдох туних юм ердөө байж таарахгүй.

Иргэн
Иргэн

Хаа залуу байхдаа ажил хийгээгүй байж хөгширсөн хойноо бас тэтгэврээ голдог гомддог ямар ичдэггүй нөхөд вэ?

Зочин
Зочин

Шимтгэл сайн төлж байсан бол сайн нэмэгдэнэ. Үгүй тэгээд бичиг баримт шатсан гэхийн байхгүй байхад яаж нэмэхийн. Ажил хийж татвараа саын төлж байсан бол ийм байдалд хүрэхгүй шүү. Зүгээр мөнгөө нэмүүлээд л сууж байх санаатай. Энэ бол яг зөв бодсон нэмэгдэл шүү.

Холбоотой мэдээ

Back to top button