Хоригдлуудыг суллагдахаас өмнө амьдрах ухаанд сургах өрөөтэй болжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих анги “Хоригдлыг суллагдахад бэлтгэх байр”-ыг засаж, тохижуулан ашиглалтад оруулсан байна.
Энэхүү байрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагын хөрөнгө оруулалтаар тохижуулжээ.
"Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр" нь хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гарахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн болон хөдөлмөрийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэх зорилготой аж.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд хоригдлын ял эдэлсэн хугацаанаас хамаарч суллагдахаас 14 хоногоос 6 сарын өмнө “Хоригдлыг суллагдахад бэлтгэх байр”-нд байрлуулан амьдрах ухааны болон хувь хүний хөгжлийг хангах сургалтад хамруулж байгаа юм байна.
Б.УУГАНБОЛОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.