Гадаад мэдээДЭЛХИЙ

Ливи: Үерийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 2000 давлаа

Ливид хүчтэй шуурга болсны улмаас олон мянган хүн нас барлаа.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй зүүн Ливийн засгийн газрын удирдагч амиа алдсан иргэдийн тоог 2000 давсан гэдгийг мэдээлэв. Мөн олон мянган хүн сураггүй алга болжээ.

Ням гарагийн байдлаар Даниел шуурга эх газарт хүрч, эрх баригчид онц байдал зарлахад хүрсэн юм. Энэ үеэр Ливийн армийн долоон албан хаагч аврах ажиллагааны үеэр сураггүй болжээ.

Зүүн бүсийн албаныхан хөл хорио тогтоож, сургууль дэлгүүрүүдийг хаахыг тушаасан байна. Зүүн хэсгийн Бенгази, Сус, Дерна, Аль-Марж хотууд бүгд өртжээ.

Цаашид амиа алдсан иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Түүнчлэн урьдчилж тооцоолсноор 150 байшин сүйдсэн гэж Ливи дэх Улаан загалмайн нийгэмлэг мэдэгдэв. Түүнчлэн бал сараа тэмдэглэж явсан цөөн тооны иргэд Даниел хар салхины улмаас сураггүй болсон аж.

Мөн дунджаар 100 орчим мянган хүн амьдардаг Дерна хотын хоёр далан нурж, нутгийн дийлэнх хэсэг усанд живж, зарим оршин суугчид живсэн хэмээн албаныхан мэдээллээ. Улмаар тус боомтыг эрх баригчид "гамшгийн хот" гэж зарласан.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button