Нийгэм мэдээ

УБЕГ: “Хуашн”, “Аюуд” компаниудын маргааныг шийдвэрлүүлэхээр Х.Нямбаатар сайдад хандсан

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр /2023.09.25/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хуашн”, “Аюуд” компаниудад холбогдох асуудлыг шийдвэрлэхээр, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тусламж хүссэн талаар мэдээлсэн юм.
Тодруулбал,  "Хуашн" ХХК,  “Аюуд” ХХК хоорондын гомдлыг УБЕГ-аас шалгаж буй. Тус хоёр компанийн бүртгэл УБЕГ-т 2012 онд хийгджээ. Тэд хоёр талдаа 2015 оноос хойш өмч шилжүүлэх асуудлаар гомдолтой байгаа аж.

Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Тус хоёр компани энэ асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын буруутай ажиллагаа мэтээр олон нийтийн сүлжээнд мэдээлж, нийгмийг талцуулж байна. Энэ сарын 15-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас дэмжлэг хүсэж, бичиг явуулсан.

Ирэх долоо хоногт сонсох ажиллагаа явуулна. Сонсголд холбогдох албаны хүмүүс оролцож, нотлох баримтыг шинжлэн судална. Сэтгүүлч М.Батбилэг, С.Будрагчаа болон хэлцэлд гарын үсэг зурсан "Хуашн" ХХК-ийн захирал н.Жандун, "Аюуд" ХХК-ийн захирал н.Бат-Эрдэнэ нарыг сонсголд оролцуулна" гэлээ.

Б.УУГАНБОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УБЕГ бөөн будилаантай газар.Нэг намаар( АН), нэг гэр бүлээр (Хамар Ганболд) , нэг байгууллагаар( Аюуд) тоглочих юм.

Холбоотой мэдээ

Back to top button