УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Сүхбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээгээд чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна

Засгийн газрын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар огцрох өргөдлөө өгсөн талаараа өнөөдөр /2023.10.02/ мэдээлэл хийлээ.

Шууд дамжуулалт:

Тэрбээр "Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас ёс зүйн хариуцлага хүлээгээд чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна.

Миний хувьд гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан. Сая УИХ дахь МАН-ын бүлэг дээр УИХ-ын гишүүд асуудлаа ярилаа. Улаанбаатар хотод олон асуудал хуримтлагджээ. Анх сайдаар томилогдоод ажиллаж байхад Ерөнхий сайд "Ёсзүйн өндөрлөг дээр МАН, тэр тусмаа Засгийн газрын гишүүд байх ёстой"-г бидэнд удаа дараа хэлж байсан. Энэ зарчмыг баримталж байна.

Түгжрэлийн үндэсний хорооны гурав дахь дарга нь би юм. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх ажиллаж байсан. 2022 онд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан. 2022 оноос энэ бол боловсролын байгууллагаас ангид гээд салгасан.

Аж ахуйн асуудалд цөөхөн оролцож байсан нь үнэн. Улаанбаатар хотын хувьд 64 хувь нь хувийн автомашинаар зорчиж байна. Жил ирэх тусам нийтийн тээвэрт суух иргэдийн тоо буурсаар байна. Нийтийн тээвэр иргэддээ гологдож байна. Энэ салбар миний бодсоноос хүнд байсан. 2022, 2023 онд 1000 гаруй автобус ашиглалтаас гарах болчихсон байсан.

Яамгүй сайд учраас Улаанбаатах хот руу эрхээ шилжүүлсэн. Нууцад аваагүй. Тендерийн хуулийн хамаарахгүй байх нөхцөлд оруулсан. Өнгөрсөн оны улаан автобусыг худалдан авсан зарчмаараа зохион байгуулсан. Анх 500 чанартай автобус авъя гэж байсан ч 300 автобус дутсан. Асуудлыг хойш тавьж болохгүй учраас энэ онд 100 автобустай болгочихъё гэдэг зорилт тавьж зүтгэсэн.

"Daewoo" руу бид баг явуулсан. Олон төрлийн брэндүүтэй том компани. Зарим нь дампуурчихсан гэж ярьж байна. Монголд 14 дэхь жилдээ автобус явуулж байгаа юм билээ. "Daewoo" компанийн чанар, нэр хүндэд би итгэсэн. Бүгдийг нь өөрөө нарийвчилж шалгадаж байж.

Ажлаа өгье гэж олон удаа бодсон. Эрүү шүүлтэн дор ажиллаж байгаа юм шиг мэдрэмж нэг биш удаа төрсөн. Гэвч би шантрахгүй байхыг өөрөө хүмүүст заадаг байсан хүн. Эцсийн мөч хүч хүртэл миний нэр хүнд талаар болсон ч энэ ажлыг дуусгах ёстой гэдэг бодолтой байлаа. Мэргэжлийн хүмүүс шалгаж тогтоох байх. хулгай мөртэй. Ямар нэгэн зүйл үлдэнэ.

Түгжрэл гэдэг чинь сэдэв биш. Зам гүүр, сургууль, газар чөлөөлөлт. Ерөнхий сайдын явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажил үнэ цэнэтэй" хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-НХААГ-ын дарга Г.Энхтайван таны зөвлөхөөр ажиллаж байсан. Эрх ашгийн хувьд зөрчил бий юу. Мөн Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаж болно гэж заасан?

-Огцруулна гэдэг бол нэг асуудал. Шалгуулахад би зөвшөөрөх зөвшөөрөхгүйн асуудал. Миний шавь байсан олон мянган хүн бий. Эрх ашгийн нөлөөлөл байгаа бол шалгалтаар гараад ирнэ. Ёс зүйн хариуцлага хүлээж байгаагаараа би бусад зүйлсээс зугтаагүй. Шалгах, шалгуулах асуудал нээлттэй.

Үнэнийг хэлье. Түгжрэлийн системтэйгээр шийдье гэвэл гурав дөрвөн жилийн хугацаа бий".

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЧИ МУУ АВИЛГАЧИН ПЯСДАА ЮУН ОЛОН ЮМ ЯРЬДГИЙН БЭЭ???? ЗАЙЛААД ӨГ ЯВААД ӨГ НОВШОО? ШАЛГУУЛ ЦАГДАН ХОРЬ МУУ НОВШИЙГ

Зочин
Зочин

шаа шаа шаа

Зочин
Зочин

идэх гэж яваад баригдцөөн

Зочин
Зочин

Хулгайч

Зочин
Зочин

Хотыг түгжрэлгүй болгоё гэвэл 1-рт нийтийн тээврийг үнэгүй болгох. 2-рт метро нэн яааралтай барих. 3-рт автомашиныг тэгш сондгой дугаар нь хязгээрлах. 4-рт сайдаас доошхи төрийн бүх байгууллагын дунд шатны хурган дарга нар дуудлагын машинаар гэрээсээ авхуулдаг гэртээ хүргүүлдэг байдлыг хуулиар хориглох. 5-рт шинэ нийслэл барих газрыг яаралтай товлож барилга барих ажлыг эхлүүлэх.

Зочин
Зочин

Ганцхан Сүхбаатарт хариуцлага тооцоод Сумьяабазар үлдэж болохгүй. Сумьяабазарыг сая өнгөрсөн хоногуудад автобусны талаар яриад байсан нэр бүхий нөхдүүдтэй нь хамт огцруулах албан тушаалаас нь чөлөөлөх хэрэгтэй.

ИРГЭН
ИРГЭН

Дураа хүрэхээр Сайд дарга болдог Улс орныг хохироочихоод Дургүйгээ хүрэхээр Худлаа шаагаад ажлаа өгөөд явчихдаг байж болохгүй, Барьж хорьж шалгах хэрэгтэй,

Зочин
Зочин

Ийм амархан өгөх хүн биш. Маш их оролцоотой болоод уснаас хуурай гарах гэж байна.

Зочин
Зочин

ЗӨВХӨН ЖИЖГХЭЭН АСУУДЛААР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭД ОГЦРОХ НЬ ОВОО МӨНГӨ ШААСАН БАЙЖ ТААРАА ӨНӨӨДӨР ИЙНХҮҮ СУ СҮ ХОЁР НАС БАРЛАА АШИГТАЙ НАС БАРАЛТ ГЭХДЭЭ МАШ ИХ СҮРЖИГНЭЖ БАЙНА ЭНЭ НАМЫН ХУЛГАЙЧУУД ТЭГЭЭД Л ХӨГЖЛИЙН БАНК НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭХ МЭТ ХЭРГҮҮД ШИГ ЗАМХРАН ОДНО МОНГОЛЧУУДАА СОНГУУЛЬ ИЙНХҮҮ ЭХЭЛЖЭЭ ЭНЭ САЙХАН СУРТАЛЧИЛГАА БОЛЧИХЛОО ГЭЖ БОДОЖ БАЙГАА МАЙ ШҮҮ АЦНУУДАА АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ

Холбоотой мэдээ

Back to top button