Тойм: Өөрийнхөө эхлүүлсэн ногоон автобусны акцид Д.Амарбаясгалан бүдэрч, Ерөнхий сайд “сэргэлэнтэв”

Өнгөрч буй долоо хоногт улстөрийн тогоонд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
-Нийтийн тээврийн биш улстөрийн шинэчлэл хийсэн ногоон автобусны операц-
Ногоон автобус нийтийн тээврээ биш улстөрийн шинэчлэл хийчихлээ. Хотын дарга, Хот хариуцсан сайд, ХЗДХ-ийн сайд, ХЗБХ-ны даргын гэхчлэн дөрвөн суудал хөдлөв.
Эхлэл: Ням гарагийн шөнө “Тэнүү Огоо” ХХК, НХААГ-ынхныг саатуулж пижигнүүлэв
Өнгөрөгч ням гарагийн /2023.10.01/ шөнө 00.40 цагт “Тэнүүн Огоо” ХХК-ийн Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг, НХААГ-ын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулсан билээ. Чухам тэр шөнөдөө улстөрд амь орж, маргааш нь /2023.10.02/ МАН-ын бүлгийн хурал дээрээ Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг "байцаах” чигтэй болж, хөл хөдөлгөөн эхэлсэн. Улмаар Түгжрэлийн сайдаа явуулах байдлаар ЗГ бүтцээ өөрчилж, нийслэлийн МАН-аа хадгалах чиглэлд улс төрөө өрнүүлэх чиг сонсогдож байв.
Өрнөл: Ж.Сүхбаатар явах нь ойлгомжтой байсан ч, Ерөнхий сайд Д.Сумъяабазарыг ч явуулав
Ингээд даваа гарагийн өглөө МАН-ын бүлгийн хурлын дараа улстөрийн бужигнаан эхэлж, Ж.Сүхбаатар сайдын суудлаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн. Тэр улстөрч хүнийхээ хувьд халагдсанаас өөрөө урьтаад өргөдлөө өгөхийг чухалчилсан. Харин Д.Сумъяабазар бүлгийнхээ хурлын дараа “өөрийгөө буруугүй, ногоон автобус надад хамаагүй” гэхчлэн ууртайгаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. "Би ажлаа өгнө ч гэж юу байх вэ" өгүүлэмжтэй ордноор явж байв.
Гэвч тэр 16.30 цагийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад, 17.30 цагт МАН-ын бүлгийн хурал үргэлжлэн хуралдсан. Үүгээр Д.Сумъяабазар чөлөөлөгдөнө гэдгээ намын бүлэгтээ илэрхийлсэн юм. Тэгэхээр Д.Сумъяабазарын ажлаа өгөх шийдвэр ердөө 1-2 цагийн дотор, Ерөнхий сайдтай уулзах үеэр гарсан.
Орой нь 20.00 цагт мэдээлэл хийхдээ “Ширэн нүүрлэж чадахгүй тул ажлаа өглөө” гэж хэлсэн билээ. Энэ үеэрээ МАН-ын хороогоо өгөхгүй гэдгээ ил цагаанаар хэлсэн. Нийслэлийн МАН-ын хороогоо хэрхэн хамгаалахаар намын даргатайгаа тохиролцов гэдэг нь өдгөө ч анхаарал татах асуудал.
Тэднийг уулзах үеэр Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар очих тохироо хийгдэж, тодорхой болсон. Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын маш ойрын хүрээнээс, яг тэдэн шиг гүлдийгээд зүтгэх дүр нь тэр байв.
Зангилаа: Д.Амарбаясгаланг эзгүйд Ерөнхий сайд томилгоог бүрэн атгав
Энэ бүхэн 2023.10.02-нд өрнөж байхад МАН-ын генсек Д.Амарбаясгалан эзгүй байлаа. Тэр Германд ажлаар явж байв. Эзгүйд нь МАН-ын бүлгээр хамаг асуудал өрнөсөн ч, түүнийг ирсний дараа Удирдах зөвлөлөөр хамаг асуудал тодорхой болно гэдэг хүлээлт үүссэн.
МАН-ын хороог булаацалдсан, цаашлаад мээрийн суудлын төлөөх толхилцоон Д.Сумъяабазар тэр хоёрын дунд байгааг нотолж байв. Өөрөөр хэлбэл Хотын дарга дээр Д.Амарбаясгалангийн ирээд үзүүлэх реакц хүлээлт үүсгэсэн.
Хотын даргаас ямар ч байсан Д.Сумъябазарыг явуулах хүсэлтэй ч, орны томилгоог хүлээн зөвшөөрөх эсэх асуудал. Хот доторх эрх мэдлээ сэргээхийн тулд Нийслэлийн МАН-ын хороог авах, хотын даргаар С.Амарсайхан тэргүүтэй өөрийн хүмүүсээ томилуулах тоглолт хийж ирсэн гэгддэг. Улмаар Д.Сумъяабазар гадны хэвлэлээр хариуг нь барьсан гэж яригдаж буй.
Тэр ирээд МАН-ын УЗ-даа оролцсон ч, Ерөнхий сайдын найруулсан найруулгыг эвдэж чадаагүй. Хотын даргаар Х.Нямбаатарыг очиж байгааг өөрийн амаар зарласан билээ.
Төгсгөл:
Ийн МАН дотор хэсэг пижигнээн үүссэний эцэст ХЗДХ-ийн сайдаар ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан очиж, танаргаа өргөв.
Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нарын хэн нь ч яг тогтсон төрийн ажлын шугамаар хотыг удирдахгүй. Тэд дүрмийн бус, аж ахуйн аргаар ажлыг түргэвчлэх гэж яарна, ард нь гарах гэж өөрсдийнхөөрөө арга замаа тодорхойлж зүтгэнэ.
Одоо НИТХ дээр асуудал бужигнаж, Х.Нямбаатарыг томилох томилгоо ирэх долоо хоногт бужигнана. Б.Энхбаярын орны ХЗБХ-ны даргын суудалд хэн очих гэхчлэн мэр сэр ажлууд үлдэв.
Дүгнэвэл, Д.Амарбаясгалангийн эхлүүлсэн байж болох ногоон автобусны зорилтот акцыг Л.Оюун-Эрдэнэ яг өөртөө ашигтай хэлбэр болгоод, шуудхан хэрэгжүүлсэнээр төгсөв.
-Ногоон автобусны хажуугаар дэгдсэн хүүхэд хамгааллын аюулын харанга-
Ногоон автобусны акцтай зэрэгцээд хүүхэд хамгааллын асуудал нийгмийн сэтгэл зүйг эмзэглүүлэв. Сүүлийн 14-хөн хоногт олон хүүхэд эндэж, хохирогч болсон нь харамсалтай.
Нэг.Парламентын түүхэнд хүүхэд хамгааллын асуудлыг анх удаа хэлэлцүүлэв
Нийгэмд үүссэн хүүхэд хамгааллын асуудлыг спикер соргогоор мэдэрч, намрын чуулганы анхны хуралдаанаараа хөндөв.
Тэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд “Дорноговьд 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонож байна, гишүүд ээ. 13 настай хүүхэд сургуулийнхаа үүдэнд гарцан дээр дайруулж амиа алдлаа. Дорнодод 7 настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амиа алдлаа. Бага насны гурван хүүхэд ээжтэйгээ хамт угаартлаа. 5, 7 настай хүүхдүүд орон сууцны цонхоор унаж эрсэдлээ” хэмээсэн.
Улмаар баасан гарагийн хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлыг парламентын түвшинд анх удаа хэлэлцэж, мэдээлэл сонссон юм.
Хоёр. ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн уншсан сэтгэл эмзэглүүлсэн тоо
Мэдээлэлд, “Монголын нийт хүн ам 3.5 сая. Үүнээс 1.3 сая нь 18 нас хүрээгүй балчир хүүхдүүд.
- Бүтэн өнчин 2,911, хагас өнчин 36,363, үрчлэгдсэн 1,478 хүүхэд байна.
- Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460,344 хүүхэд буюу 35.4 хувь нь
- Хүнсний эрхийн бичигт 76,063 хүүхэд хамрагддаг
- 2022 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд 117 мянга, 2023 оны есдүгээр сарын байдлаар 78,310 дуудлага хүлээн авсан.
- Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 оны хооронд 19,231 хүн үйлчлүүлсэний 67.7 хувь нь хүүхэд.
- Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд 2022 онд 14,207, 2023 онд 8,081 хүүхэд байна.
- 2023 оны наймдугаар сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 756, гэмт хэрэгт 932 хүүхэд холбогдон шалгагдаж байна.
Гурав. Хүүхэд хамгааллын үл тоож, мэдрэмжгүй загнасан УИХ-ын гишүүд
Эхнийх нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж.
Чуулганы эхний өдөр УИХ-ын дараа Г.Занданшатарыг хүүхдүүд амь үрэгдэж байгаа талаарх сэтгэл эмзэглүүлсэн тоо ярьж дууссаны дараа УИХ-ых гишүүн Б.Пүрэвдорж ам нээсэн. Гэвч тэр, өнөөх улиг болсон ахмадын НДШ-ийн зөрүү, малчдын хэлсэн үг, хөдөөгүүр чоно ихэдсэн тухай, мал чоно идэж байгаа асуудал, арьс ширний хаягдал гэхчлэн ярьсан юм.
Хоёр дахь нь, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хүүхдийн асуудлаар тодруулга өгөхдөө бараг л загнав. “Эмэгтэй гишүүд харин ч төсвийг нь нэмсэн, хуулиа чангал гэж гуйлаа бид өөр яах юм бэ. Хүүхдийн хүчирхийлэл сургуулийн орчинд биш гэртээ эцэг эхчүүд үйлдэж байна” гэхчлэн ялархаж, ямбархах байдал харуулав.
Гурав дахь нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
Өчигдрийн /2023.10.06/ чуулганы хуралдаанд хүүхэд хамгааллын хэлэлцүүлгийн үеэр туйлын мэдрэмжгүй аашлав. Тэрбээр, "сургуулийн орчинд биш гэр бүлийн орчинд инэнх хүчирхийлэл үйлдэгдэж байгааг ялгаж салгаж чичил. Эцэг эхчүүд өөрсдөө хүчирхийлэл үйлдэгч тул манай салбар хамаагүй" гэдэгтэй агаар нэг үгсийг чулуудаж сууна. Улмаар салбараа өмөөрчхөөд хүүхэд хамгааллын асуудлаар ганц ч үг ганхийлгүй, багш нар эцэг эхчүүдийн дарамтад өртөж байгааг тодотгож ярив. Мөн тэр, эцэг эхчүүдийн дарамтад өртөөд амиа хорлосон алс холын БНСУ-ын багш нарын кейсийг хавчуулсан юм.
Ингэж хэлээд УИХ-ын дарга Г.Занданшатараас зэмлэл хүртсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясг�##�ан бол ЖУНАЙ2 гэгдэх болсон одоо цагийн МАН ын мангас шүү.
Нохой сүүлээ сүүл нь хонхорцогоо гэгчээр бие биерүүгээ чихэж байх шив бид ийм л сэтгэл зүрхгүй хулгайч нарыг сонгоод бнашд
Сумъяабазар Генсек болно. Найдвартай шүү
Данх д�##�д орооч
ЗАНДКА ЧИ ТИЙМ Л САЙН ЮМ БОЛ 20 ОНЫ СОНГУУЛИАР ГАРЧ ИРЭНГҮҮТЭЭ ХҮҮХДИЙН ТАЛААРХИ ХУУЛИЙГ ЯРЬЖ БАЙХГҮЙ ЯАСАН СДА ВЭ
МАН ын топ өлөн хулгайчдын тавилттай жүжиг л өрнөөд байх шиг. Яаж хулгай луйвар хийх үү гэхээс ажил хийгээд гяла�##�гаад байх хүсэл зориг чадвар ч байхгүй
АМАРБАЯСГАЛАН ГЭДЭГ ХАРХ НҮДЭТ ХҮН БОЛ БАДАМЖУНАЙГИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ МАНГАС ШҮҮДЭЭ. БҮХ ХУЛГАЙ ТЕНДЕРИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЭТГЭЭДИЙГ ЭНЭ ЭТГЭЭДИЙН ӨРӨӨНД НУУЦААР ЯВАГДАЖ ХЭДИЙГ УНАГАХ ТАЛААР ТОХИРОЛЦДОГ БАЙНА
Данх,Амарбаясг�##�ан Нямбаатар Амарсайхан Сумъяабазар нараас энэ төр нэн тэргүүнд с�##�ах хэрэгтэй
Чад�##�тай боловсролтой з�##�уучуудаа сонгож чадахгүй, мэргэжилтэй мэргэжилгүй нь мэдэгдэхгүй авилагачидыгаа сонгоод байх юм. Ямар ч шийдвэр гаргаагүй байж шууд сонгохыг бодоход үгсэн хуйв�##�даад л хийчих юм аа.яасан ханаж цаддаггүй хүмүүс вэ. Хүүхэд үхээд байхад тэр ерөнхийлөгч хаана бнааа. Ерөнхий сайд ч бүүр ямар ч зөв шийдвэр гаргаж чадахгүй, сонгогдож гарч ирсэн шигээ байж чаддаггүй арай арчаагүй л...
Ж.СҮХБААТАР АРАЙ Л НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ДОРОМЖЛОЖ БАЙНА ШҮҮ ЁС СУРТАХУУН ЯРЬСАН ХУУРАМЧ ХУЛГАЙЧ ЮМАА ТҮҮНИЙГ ХЭРХЭВЧ Зүгээр хаяж болохгүй их з�##�ьтай нөхөр байна шүү.Д.СУМЪЯАБАЗАР БОЛ ХАРИН Ч ЧААВААС ЗОВОХДОО ЗОВЖ, ЗҮДРЭХДЭЭ ЗҮДЭРЧ АЖЛЫГ ХМЙСЭЭН ХИЙСЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН СУМЪЯАБАЗАР Ч ДАУГҮЙ БӨЙСАН ШҮҮ ХОТЫН ДАРГИЙН АЖИЛ МАШ ХЭЦҮҮ МАШ ТӨВӨГТЭЙ ШҮҮДЭЭ Ж.СҮХБААТАР,Д.СУМЪЯАБАЗАР 2 БОЛ ӨДӨР ШӨНӨ ХОЁР ШИГ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ.
Өмнөх 7 хоногт ёстой нэг бужигн�##�аа шүү