Нийгэм мэдээ

"Нийслэлийн бонд түр зогссон тул хагас коксыг үргэлжлүүлэх эсэх тодорхойгүй"

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн. Энэ үеэр мөн сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

Энэ өвөл хагас коксжуулсан нүүрсийг түүхий эд болгож, шинэ шахмал түлш үйлдвэрлэн, нийслэлийн зарим дүүрэгт түлж туршихаар болсон. Уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,

"Бид мидлингээр шахмал түлш үйлдвэрлээд тав дахь жил рүүгээ орж байгаа. Энэ хугацаанд шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн. Хэмжээ хоёр дахин нэмэгдэхээр агаарын чанар муудсан. Иймд мидлингийг солихоос өөр аргагүй нөхцөл үүсэж байгаа. Хагас кокс гэдэг бүтээгдэхүүнээр солино гэсэн үг. Ингээд Таван толгой түлш үйлдвэрт шинэ түлшээ үйлдвэрлэнэ. Туршина гэхээр мушгиад байгаа.

Туршихаас аргагүй сэдэв л дээ. Төлөвлөгөөгөөр бол Налайх, Нисэх-Яармаг орчим, Дархан хотод арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31 хооронд түлнэ. Нийслэлийн төсвөөр үүнийг санхүүжүүлнэ. Харин Нийслэлийн бондын ажил түр зогссон. Шинэ засаг дарга томилогдсоны дараа үүнийг явуулах эсэхийг шийдэх байх. Тендер нь бол есдүгээр сарын 10-нд зарлагдсан. Хамгийн сайн үнийн санал өгсөн компанийг ялагчаар тодруулна,  үнэлгээний хорооны асуудал" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button