Улс төрийн мэдээ

“Д.Чойжамцын хүсэлтийг шашны арваад салбарын 50-иад хүн 30 хоногт хэлэлцэнэ”

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц албанаас чөлөөлөгдөх хүсэлтөө өгсөн талаар албаны эх сурвалж мэдээлэл өгөн баталгаажуулаад байгаа. Тодруулбал, тус хийдийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Бямбажаргал түүнийг энэ сарын 17-ны өдөр хүсэлтээ өгсөн хэмээсэн.

Түүнчлэн “Д.Чойжамц хамба ямар нэг дарамт, шахалтгүйгээр, Гандантэгчинлэн хийдийн Захиргааны хуралд хүсэлтээ өгсөн. Захиргааны өргөтгөсөн хурлаар уг асуудлыг хэлэлцэнэ. Ингээд чөлөөлөх эсэхийг шийдвэрлэсний дараа л дараагийн их хамбын асуудал яригдана” хэмээсэн юм.

Харин дараагийн их хамбын тухай мэдээлэл өгөхдөө “Монголын бурхны шашинтны тэргүүн нь Богд байна. Түүний дараа Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба буюу Хамба Номун Хаан орж явдаг.

Манай салбарын 10-аар салбар нэгжийн 50-иад хүн хуралдаж байж энэ шийдвэрийг гаргана. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хүсэлтийг 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

Дараагийн хамбад бол өндөр ёс суртахуунтай байх, гэлэн санваарыг багадаа 10-аас доогүй жил сахисан байх, гавж, маарамба, аграмба цолтой байх ёстой гэсэн шаардлагууд тавигдана” гэжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тэнлэй
Тэнлэй

Донби ладү цэна мэд алдарыг нь айлдвал чой хамба маань шашины үйлсэд 10-р богдыг тодруулсан хамбын маань өлмий бат оршиг

Зочин
Зочин

ХӨӨШ НАДАД НЭГ САНАЛ БАЙНА МЭРЭГЖЛИЙН ГАЛЗУУ ЮМЖИРДУЛАМЫГ ТАВЬЧИХААЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button