Нийгэм мэдээ

Нохой нь хүн хазсан иргэнийг сая төгрөгөөр торголоо

Шүүгдэгч “М” нь 2023 оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын .... тоот хашаандаа тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой нь хохирогч Э-г урж, эрүүл мэндэд нь баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүх “М”-г нохойгоо бат бөх бус морины аргамжаагаар уясны улмаас уяа нь тасарч хүн урж хүндэвтэр хохирол учруулсан, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон.

Үүнээс гадна хохирогч Э-г эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button