Нийгэм мэдээ

Үйл явдал: Хөлбөмбөгийн холбоо мэдээлэл хийнэ

Аравдугаар сарын 26-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: “Новотел” зочид буудалд: Кибер аюулгүй байдлын талаарх “Кибер тусгаар тогтнол” форум болно.

09.00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд (Зайсанд): “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хэрэгжилтийг танилцуулна.

09.00-12.00 цагт: Эрүүл мэндийн салбар анх удаа үйлчилгээний стандарттай болж буй талаар зөвлөх сургалт болно. Утас: 8911-9482, 9612-1060, 8802-7947.

10.00 цагт: Гаалийн ерөнхий газраас гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн тусгай ажиллагаа, дотоод хяналтын талаар мэдээлэл өгнө. утас: 9914-5985.

10.00 цагт: БХБЯ-наас улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 9923-9808.

11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж, хавдрыг даван туулагчдын "Наран Ижий Заяа"  холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Монголын Хөл бөмбөгийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧААРАА ЦОЛЛУУЛСАН АДГИЙН ЭТГЭЭД ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН СУГАНЫ ҮС, ТҮҮНИЙ ЗАРЦ ЭТГЭЭД БОЛОХ А.ГАНБААТАРААС ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООГ САЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ!

Холбоотой мэдээ

Back to top button