Л.Энх-Амгалан: Хордсон хүүхдүүд мансууруулах бодистой холбоотойг удахгүй зарлана
18-р сургуулийн сурагчид үл мэдэгдэх шалтгаанаар хордож, 6е ангийн хэд хэдэн хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Анх есдүгээр сарын 21-ний өдөр бөөлжих зэрэг хордлогын шинж тэмдэг илэрснээр 21 сурагч эмнэлэгт хүргэгдсэн байдаг.
Хүүхдүүдийн эцэг эхчүүдийн зүгээс өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэрээ хордлогын шалтгаан одоо хэр тогтоогдоогүй байгаа нь тохирох эмчилгээ хийх боломжгүйд хүргэж байна гэсэн. Мөн сурагчдын төлөөлөл нь, анх тухайн өдөр шал хавиас газ мэт үнэр үнэртэж байсан, багш нарт ч мэдэгдсэн гэдэг мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хордсон талаар хүчний байгууллагаас мэдээлнэ. Удахгүй зарлана. Электрон тамхи ч юм уу, ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл авсан" гэж хэлжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ер нь ганцхан ангийн хэдхэн хүүхэд дахин дахин хордоод бна гэдэг чинь асуудал шүү
Бид хэд :5,6 ангийн сурагч байх үедээ зун өвс хадахаар явж байх үедээ гурвуул янжуур тамхи татаад гурвуулаа хордоод нэг нь ухаан алдаж нэг ньбөөлжөөд нэгнь бөөлжиж суулгаад бөөн юм болж билээ. Тэр үед бид нарын хэн нь огт тамхи татаж үзээгүй баясан. Цахмлдаг түүж яваад л тийм юм болсон. эцэгэхчүүд сүү өгөөд байсныг санаж байна. Тиймээс сайдын яриа ортой байх. Дээрхи явдал 60 -иад жилийх өмнөх явдал. одоог бодвол байгаль орчин ус агаар нь маш цэвэр байсан үе. Одоо бараг бүх л юм хортой болжээ
Сайд гуай юу ярина
Хүүхдүүдийн эрүүл мэндийн шинжилгээний хариуг чи ч мэдэх эрхгүй. Цацах бүр ч эрхгүй.
энэ сургууль бүгд ялзарсан байна даа бүгд зомби болж дээ хөөрхий
Гэхдээ эхлээд мэдэхгүй хэрэглэсэн гэж бодоход хордож үхэх шахсан юм байж дахиад хэрэглэнэ гэж байх уу. Мэдэхгүй өртсөн гэж байх уу.